Оюутолгой, Тавантолгойн уурхайн орд газруудад хууль хэрхэн хэрэгжиж байгааг шалгана
Байгаль хамгаалах иргэний зөвлөл, байгаль хамгаалах иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд иргэд, олон нийтийн зүгээс Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр ашигт малмалын орд эзэмшигчдийн гарт сүйтгэгдэж байна гэсэн мэдээлэл УИХ-ын гишүүдэд тэр дундаа БОХХАА-н байнгын хороонд их ирдэг. Тэдний хүсэлтийн дагуу Оюутолгой, Тавантолгойн уурхайн орд газруудад байгаль орчныг хамгаалах тухай, ашигт малтмалын болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг УИХ-ын гишүүн Г.Баярсайханаар ахлуулан маргааш замд гарахаар төлөвлөжээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Д.Энхбат нар орсон бөгөөд тус багийнхан эхлээд Өмнөговь аймгийн Цогтцэцгий сумын иргэдтэй уулзалт хийх юм. Мөн ажлын хэсгийнхэн нөхөн сэргээлтийн чиглэлээр явуулж буй ажил, хайгуул олборлолтын үйл ажиллагаанд орон нутгийн төрийн болон иргэд олон нийтийг хэрхэн оролцуулж буй байдал, хайгуул, олборлолтын үйл ажиллагаа тухайн орчны газрын төлөв байдал, бэл ч ээр, зам харгуй, зэрлэ ган амьтны байршил, уст цэг, хүн малын ундны усны чанар, нөөцөд хэрхэн нөлөөлж байгаатай танилцаж, санал бодлоо солилцох аж.