Г. Баярсайхан: Урт нэртэй хуулийг хэрэгжүүлээгүйн хариуцлагыг Засгийн газар ч УИХ ч хүлээх ёстой
2011.03.17

Г. Баярсайхан: Урт нэртэй хуулийг хэрэгжүүлээгүйн хариуцлагыг Засгийн газар ч УИХ ч хүлээх ёстой

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигтмалтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.


-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан
бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэлгүй нэг жилийн хугацаанд байгаль орчинд учирсан хохирлын хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой гэж үзсэн Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дүүргийн шүүх гол ус ширгэсэн болонбайгаль орчин сүйдсэн нь нотлогдохгүй тул тус хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаад байна. Хууль санаачлагч гишүүний хувьд үйл явдлыг хэрхэн харж байна?

-Байгаль орчны асуудлыг ярихдаа 100 гаруй жилийн өмнөхийг сөхөх хэрэгтэй болов уу. Австрали тивийг анх нээж, англичууд, цагаан арьстнууд колончлолын бодлого явуулж фермерийн аж ахуй хөгжүүлэхэд түүний дайсан нь уутат чоно байсан гэдэг. Энэ үүд-нээс колончлогчид чоныг устгаад дууссан байдаг. Байгалийн эко систем гинжин урвалаас нэг зүйл алга болчхоор олон зуун жилийн дараа ч гэсэн нэхэгддэг. Тиймээс олон зуун жилийн дараа буруутныг тодруулж байдаг.Тэр нь тухайн үеийн колончлогчид байсан гэдгийг түүх нотолж байдаг. Өнөөдөр Монголын говьд арван жилийн өмнө байсан цөөвөр чоно алга болж устсан. Нутгийн иргэд, судлаачид цөөвөр чонын бараа харагдахаа байсан гэж байна. Үүнээс бид дүгнэлт хийх ёстой. Монголчууд нийт хүн төрөлхтний өмнө өртэй, гэмтэй боллоо. Тэр нь юу вэ гэвэл, ардчилсан хувьсгал 20 жилийн өмнө ялсан, ардчилсан төртэй, бүхэл бүтэн байгаль орчны яамтай байлаа. Чөлөөт сонгуулиар сонгогдож байгаа УИХ, Засгийн газар бүгд чөлөөтэй үйл ажиллагаа явуулж байсан боловч уул уурхайн халуурал, нийгмийн задгайрал, зэрлэг зугаа цэнгэл, өндөр хүчин чадалтай жип унаж буу үүрсэн уул уурхайн анчид бүгд буруутай. Зуун жилийн дараа талын цөөвөр чоныг хэн устгасан бэ гээд хариуцлага ярих юм бол тухайн үеийн Засгийн газар, УИХ, монголчууд бид гэмтэн болж таарна биз. Байгаль орчин бол дэлхий нийтийн асуудал. Бид яах гэж голоо хамгаалах гээд байна вэ гэвэл, томоохон гол нуурууд эхээ Хэнтий, Соёны өндөр уулсаас авч олон мянган км-ийг туулан урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Сэлэнгэмөрөн урсаад Байгаль нуур руу ордог. Тэгэхээр дэлхийн цэвэр усны нөөцийн 20 хувийг тэтгэж байгаа Байгаль нуур, ОХУ-ын асуудал хөндөгдөж байгаа биз. Алтны олборлолтод асар их химийн бодис агуулагдаж байна. Энэ нь эргээд монголчуудын ундаалж буй усны асуудал учраас нийгмийн, бидний эрүүл мэндийн асуудал болж өргөн цар хүрээг хамардаг. Гэтэл өнөөдөр манай уул уурхайнхан алт ухаж өөрсдөө л болж байвал сайхан боллоо гэсэн сэтгэлээр хандаад байна. Өнөөдөр алт ухдаг компани нэмэгдээд, Монгол банканд тушааж байгаа алтны  үзүүлэлт улам буураад, улам олон гол горхи ширгээд байдаг. Энэ нь бид буруу зүг рүү яваад байгааг харуулаад байна. Манай уул уурхайн салбар дахь 1200 лицензээс харахад цөөхөн нь монгол олонх нь гадаадын компанийн эзэмшилд бий. Ний нуугүй хэлэхэд тэд бол хоноцын сэтгэлээр л хандана. Манай баялгийг нүд ирмэхийн зуур эксковаторын шанагаар ухаад явчихна шүү дээ. Манай орны маш олон гол горхи ширгэсэн. Шүүх засаглал түүнийг олж хараагүй бол хэний талд байгаа нь ойлгомжтой Засгийн газарт үйлчилж байгаа юм байна. Дэлхийн шинжлэх ухаан, дэлхийн хамтын нийгэмлэг Монгол оронд экологийн гамшиг нүүрлэж олон гол, горхи ширгэлээ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Дэлхийн байгаль хамгаалах Копенгаген. Канкукийн томоохон хурлууд. энэ асуудлыг хүлээн зөвшөөрч с. яахаараа Сүхбаатар дүүргийн иргэд хүлээн зөвшөөрдөггүй юм гэхээс миний хөх инээд хүрч байна. Ёстой хөгийн юм, дэлхийд байхгүй үзэгдэл тэр байх.

-УИХ зориг гаргаж хууль баталсан, Засгийн газар хэрэгжүүлэхийг хүсээгүй. Гэхдээ хариуцлагыг аль, аль нь л үүрэх учиртай байх?

-Хэдийгээр сайн, муу хэлүүлдэг ч энэ УИХ чармайлт гаргаж хууль баталсан. Энэ бол маш том алхам. Нөгөө талд маш том эсэргүүцэл байсан. Гэхдээ УИХ маш том бодлогыг хуульчилсан юм шүү. Харин хэрэгжүүлэх шатанд Засгийн газарт очоод гацчихаад байна. Монголчууд "Дургүйд хүчгүй" гэлцдэг. Засгийн газар дуртайдаа түргэн хүчтэй, их шаламгай дургүйдээ хүчгүй байна. Түүнээс шалтгаалж олон хууль хүлээгдэж байгаа. Оюутолгойн гэрээг бид эхийг нь олж унших гээд чадахгүй байтал урд орой нь хаалган доогуур шургуулчхаад маргааш нь баталдаг. Байгаль хамгаалах урт нэртэй хуульд тийм шаламгай байж ард иргэдийнхээ магнайг тэнийлгээд өгөөч гэмээр байна. Өнөөдөр Засгийн газрын ард дэлхийн уул уурхайн асар том  лобби байгаа нь тодорхой. Дотоодын алт ухагчдын лобби ч хүчтэй байна. Тэднээс асуух зүйл ч бий. Тухайлбал, алт олборлоод л байдаг, түүнийгээ Монгол банканд тушаахгүй байгаа шүү дээ. Бүгд далд сүлжээнд орчихсон хулгайгаар гадагшаа гаргаж байна. Гэтэл байгаль орчин сүйдэж, өчнөөн гол горхи ширгэлээ, Нөхцөл байдал ийм байхад юу ч болоогүй мэт мэдэн будилж болохгүй шүү дээ, Сүхбаатар дүүргийн шүүх. Хамгийн наад зах нь л гэхэд "Алт" хөтөлбөрийн дүнд Тосон Заамар ямар болсныг очоод үз гэж хэл-мээр байна. Одоо боллоо :ээ. Өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн хариуцлагатай уул уурхайгаа дэмжмээр  байна. Хэдхэн кг алт ухахын тулд дахиж хэзээ ч сэргээгдэхгүй байгаль орчноо сүйтгэмээргүй байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжихгүй бол Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Засгийн газрыг томилдог учраас УИХ ч хариуцлага хүлээх ёстой.

-Засгийн газар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой гэж үзэн ажлын хэсэг томилсныг та юу гэж үзэж байна?

-Үзэл баримтлал, үзэл санаа, агуулж буй цар хүрээ, нийгэм эдийн засагт гарах үр дүн гээд бүх зүйлийг нэгтгэж дүгнэхэд онц хууль болсон. "Эдээрээ оролдвол эвдэхийн шинж" гэгчээр би тэр хуулийг задлахыг хүсэхгүй байгаа. Ажлын хэсэг байгуулагд-сан сураг байсан. Намайг тийш нь оруулахгүй л дээ, яагаад гэвэл би энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөв анхнаас нь зүтгэж ирсэн. Хаанаас ямар үндэслэл гаргаж ирээд хуулийг засаж сайжруулах гээд байгааг нь ойлгохгүй байгаа. Бодвол том лоббины гap хөл болоод явж байгаа биз.

-Хууль батлагдсанаасаа хойш огт хэрэгжээгүй. Магадгүй эргүүлээд татчихаж ч болзошгүй. Нөхцөл байдал юунд хүргэх нь ойлгомжтой ч хэн ч тэр тухай ярихыг хүсэхгүйбайна?

-Хуулийг буцаагаад татвал хоёр нам хэлсэн үгнээсээ буцлаа гэж хэлэх байна. Хоёр намын аль алиных нь мөрийн хөтөлбөрт байгаль орчныг хамгаалах асуудал тусгагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй бол хамтарсан Засгийн газар тохирооноосоо буцаж байгаа хэрэг. Өнөөдөр сайн, муу ч гэсэн Оюутолгой, Таван толгойн гэрээгээ урагш нь явуулах хэрэгтэй. Гэхдээ нэг зүйл ажиглагдаж байгаа. Тухайлбал, Оюутолгойн гэрээнд зайлшгүй засах зүйл олон бий. Ийм эрэмдэг, зэрэмдэг гэрээ хийгээд байх юм бол хамтарсан Засгийн газар дахин стратегийн ордуудын гэрээ битгий хийгээч. Ер нь энэ УИХ, Засгийн газар Оюутолгой, Таван толгойгоороо зогсооч. Том гэрээ байгуулах тусам монголчуудын үндэсний аюулгүй байдал, эрх ашиг улам хумигдаад байна гэж би харж байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.