“Ногоон дэлхийгээ хайрлацгаая” аяныг нээв.
2011.02.24

“Ногоон дэлхийгээ хайрлацгаая” аяныг нээв.

“Ногоон дэлхийгээ хайрлацгаая” аяны нээлтийг Сүхбаатар Хөгжил Сан, Дархан Элит сургууль, Дархан Номин худалдааны төв хамтран Дархан суманд 2011 оны 2-р сарын 20-нд зохион байгууллаа. Аяны нээлтийн хэвлэлийн бага хурлыг 2-р сарын 15-ын өдөр “Дархан Элит” сургууль дээр зохион байгуулсан юм. Нээлтийн хуралд DBS, Lkha TV, D12 зэрэг мэдээллийн хэрэгслүүд ирж, аяны мэдээллийг орон нутагт сурталчиллаа.

Тус аяны хүрээнд хэд хэдэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм. “Байгальд ээлтэй хэрэглээг сонгоцгооё” аяны дэвшүүлж олон нийтийг гялгар уутны хэрэглээнээс татгалзахыг уриалан,  даавуун тор хэрэглэж гялгар уутнаас татгалзах уриалгыг дэмжсэн Номингийн үйлчлүүлэгчид 60 даавуун торыг бэлэглэлээ. Тус арга хэмжээний үйл ажиллагааг орон нутгийн телевизүүдээр олон нийтэд мэдээлэл хүргэлээ. Мөн  “Байгаль дэлхий миний нүдээр” фото зургийн уралдааныг ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулж шалгарсан 17 зургийг олон нийтийн саналын дагуу шалгарууллаа. Олон нийтийн саналаар “Дарханын өглөө” нэртэй зургаараа 19-р сургуулийн сурагч Гүнбилэгийн бүтээл 1-р байрт шалгарсан. Удаах байруудад Од цогцолборын сурагч, ХААИС-ийн лицей сургуулийн сурагчдын бүтээл орлоо.

sukhabaatar_darhandt01

 

sukhabaatar_darhandt02

sukhabaatar_darhandt03

sukhabaatar_darhandt04

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.