Н.Энхболд: АН-ын гишүүд тэрбум төгрөгөө Ерөнхий сайдын багцад нуусан
Тухайлбал, Ерөнхий сайдын багцад юунд зориулах нь тодорхойгүй 120 орчим тэрбум төгрег байгааг онцол-лоо. Энэ мөнгөний 42 тэрбум нь АН-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгө гэж хардаж байгаагаа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нуусангүй. Тэрээр "АН болон эвслээс УИХ-д сонгогдсон 42 гишүүн бүгд дарга болсон. Тэгэхээр ирэх жилийн төсөв дарга нарт л зориулсан төсөв болсон гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, Ерөнхий сайдын бащад юунд зориулах гээд байгаа нь тодорхойгүй 120-иод тэрбум төгрөг орж ирсэн. Үүгээр 330 мянган иргэнд cap бүр 21000 төгрөг өгөхөд элбэг хүрэлцэх мөнгө. Өөрөөр хэлбэл, нийгмийн зорилтот хэсэгт хөрөнгө зарцуулахын оронд УИХ-ын гишүүдийн тэрбум төгрөгийг хэлбэр дээрээ хассан нэр зүүж, цаанаа намынхаа гишүүдэд зүсийг нь хувилган өгч байна гэж хардах үндэстэй" гэлээ.
Үүнээс гадна 2013 оны төсөвт АН-ын сонгуулиар амлаж байсан ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр тусгасан зүйл байхгүй байгаад МАН-ын гишүүд гайхаж, ЖДҮ-ийг ч дэмжих бодлого үгүй болсонд харамслаа илэрхийлэв.
2012 оны статистикийн мэдээллээр бол төсөвт ордог татварын болон түрээсийн орлого буурч, хүмүүсийн худалдан авах чадвар суларчээ. Бодит байдал ийм байхад төсевт иргэдийн цалинг нэмэх талаар тус-гаагүй байгаад МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийн худалдан авах чадвар сульдаж бай-хад боловсролын салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүнд нэг удаа олгодог мөнгийг төсвөөс хасч байгаа нь тус салбарын багш, ажилч-дын эгдүүцлийгтөрүүлж, ажил хаяхад бэлэн болоод байгааг Засгийн газарт уламжлахаар болжээ. Ер нь "2013 онытөсвөөр дамжуулж АН мөнгөжихбодлого хэрэгжүүл эхлэлээ” гэжхардаж байгаагаа Д.Оюунхорол гишүүн хэллээ. Ялангуяа аймаг, сумдад ялгавартай төсөв өгсөн Зарим суманд огт хөрөнгө оруулаагүйбайхад заримд нь нэр зааж 20-30 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа аж.
Мөн өмнөх парламентын үед С.Баярцотт гишүүний УИХ-аар батлуулж байсан Концессын хуулийгхүчингүй болгохоор төлөвлөж байгаагАН-ын гишүүдийн "үзэл бодлоосооняцсан урвалт"гэж тэрээр хэлэлээ. Төсөв тойрсон энэ олон шүүмжлэл дундаас Засгийн газар 2013 онд гадаадад гаргахаар төлөвлөсөн таван тэрбум ам.долларын бондын асуудал анхаарал татав. Засгийн газар бондыг төсөвт суулгалгүйгээр гаргахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, юунд хэрхэн зарцуулах хяналтаа алдсан гэсэн үг. Засгийн газар дангаараа ОХУ-д тавьж байсан их өрийн 50 хувьд тэнцэх хэмжээний зээл авч байгаад болгоожмтой хандаж, үүнийг төсөвт суулгаж, зарцуулалтыг нарийвчлан хуульчлах хэрэгтэй гэдгийг МАН-ын бүлгийн гишүүд онцоллоо. Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын бодлогын нөөцөөс тусдаа байгаа 120 орчим тэрбум төгрөгийн асуудлыг шалгах, ЖДҮ, оёмол сүлжмэл үйлдвэр зэрэг ЖДҮ-ийг дэмжсэн татварын хөнгөлөлтийг эргэж сэргээе, аймаг бүрт ДЦС барьж, орон нутгийг барилгажуулж, тввлөрлийг сааруулах саналыг Засгийн газарт санал болгохоор болжээ.
Мөн төсвөөр дамжуулж аймгуудад хөрөнге хуваарилахдаа жигд хуваарилах тал дээр аймаг нэг бүрээр саналаа тодорхой гаргахаар телөвлөжээ. Түүнчлэн АН-ын сайд, гишүүд "бид өөрчлөлт шинэчлэлт хийж байна" гэдэг халхавчаар хуулийг дэндүү уландаа гишгэж, төрийн албанд хуулийг дорд үзсэн байдал хавтгайрч байгаад сэтгэл дундуур байгаа аж. Бүлгийн ахлагч Н.Энхболд "АН-ынхан дөнгөж юмны үзүүрт хүрчихээд хууль зөрчөөд байгаа нь цаашдаа буруу жишиг тогтооно. Ард түмэн тэгвэл хуулийг дээдлэх, биелүүлэх. Үндсэн хууль болон бусад хууль мөрдөх үү гэдэг асуудал эргэлзээтэй боллоо" гэсэн юм.