2012.10.22

БНСУ-ын визийн хураамжийг буцаан олгоно

Монгол Улс, БНСУ-ын хоорондох визийн нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр ирэх баасан гаригаас хүчин төгөлдөр болсноор богино хугацааны аяллын визийн хураамжаас чөлөөлөх уг ажлыг зохион байгуулж байгаа аж.

2007 оны зургаадугаар сарын 7-ноос хойш тус улсын ЭСЯ-ны ХААН банкин дахь дансанд визийн хураамж болох 30 ам.доллараа төлөөд виз мэдүүлээгүй иргэд бичиг баримтаа бүрдүүлж өгөөд мөнгөө буцаан авах боломжтой. Хураамж төлсөн баримт, гадаад паспорт, виз мэдүүлэгчийн хадгаламжийн дэвтрийн хуулбар (ХААН, ХХБ, “Голомт”, “Хадгаламж” банкны аль нэгийнх нь харилцагч байх ёстой)- аа БНСУ-ын визийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудад өгснөөр дараа сарын 15- нд тухайн хүний дансанд мөнгө нь орно. Тэгэхдээ виз мэдүүлэгчийн өөрийнх нь данс байх ёстой ба нэг гэр бүлийн гишүүд болохыг баталсан баримтаа өгсөн тохиолдолд эцэг, эх, нөхөр, хүүхдийн нэр дээрх данс байж болох гэнэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.