2012.09.21

АНУ-ын тэрбумтнууд санхүүгийн хямралыг тойрчээ

 Дэлхийн улсуудын хэтэвч нимгэрч, их хэмжээний мөнгө салхинд хийсгэж буй энэ үед тэрбумтнуудын орлого ч бас буурсан байх хэмээн олон нийт хүлээж байлаа.

Гэвч санхүүгийн хямрал баян эрхмүүдийг тойрсон бололтой. АНУ-ын хамгийн баян 400 эрхмийн нийт орлого 1.7 их наяд ам.доллар, тэдгээ рийн дундаж орлого нь 4.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оныхоос 13 хувиар өсчээ.

Технологийн салбарын “титан” Билл Гэйтс 66 тэрбум ам.долларын хөрөнгөөр уг жагсаалтыг тэргүүлж, тасралт гүй 19 жил тэргүүн байраа алдсангүй. Түүний орлого энэ онд долоон тэрбум ам.доллараар өссөн байна. “Форбес” сэтгүүлийн мэдээлж буйгаар уг жагсаалтад багтсан 241 хүний орлого өсөж, 66 тэрбумтны хөрөнгө нимгэрч, үлдсэн нь тогтвортой байсан аж. “Фэйсбүүк”- ийг үндэслэгч Марк Зукерберг 9.4 тэрбум ам.долларын орлогоор 36 дугаарт жагссан бөгөөд тэрбээр өнгөрсөн жил 18.8 тэрбумын орлогоор 14 дүгээрт бичигдэж байсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.