Нидерландын Хаант улсын зочдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
2025.05.13

Нидерландын Хаант улсын зочдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Г.Тэмүүлэн, Б.Мөнхсоёл нар өчигдөр /2025.05.12/ Нидерландын хаант улсын 32 зочин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Гишүүд өмнө нь буюу гуравдугаар сард тус улсад уулзалт хийх явцдаа анхны уулзалтаа хийсэн бөгөөд өнөөдөр ийнхүү эх орондоо хүлээн авч буй юм. Энэ үеэр улс төр, парламентын ардчилал, Монголын түүх соёл, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг хэд хэдэн сэдвээр товч ярьж, сонирхсон асуултуудад хариуллаа.