2012.09.04

Хойд Солонгост “Coca Cola” худалдаанд гарлаа

Коммунист дэглэмтэй Хойд Солонгост “Coca Cola” ундааг худалдаалж эхэлсэн бичлэг “Youtube” сайтад оржээ. Өнгөрсөн аравдугаар сард тус сайтад оруулсан бичлэг дээр Пхеньяны нэгэн пиццаны ресторанд орсон иргэдийн зоогийн ширээнд “Италийн” гэж нэрлэгдсэн улаан тагтай ундаа байсан нь “Coca Cola” юм. Тэдний хувьд энэ ундааг “Италийн” гэдгээр нь илүү сайн мэддэг аж. Анх 2002 онд Хойд Солонгос, Хятадын хил дээр худалдаалалт эхэлсэн байж болзошгүй аж. Албаныхны хэлснээр “Хэрвээ чи “Coca Cola” худалдаж авах бол багагүй мөнгө төлөх болно. Бусад оронтой харьцуулахад манайд энэ ундааг өндөр үнээр худалдаалж байгаа” гэжээ. Анх удаа тус улсад 1989 онд болсон “Дэлхийн залуучуудын фестиваль”-ийн үеэр “Coca Cola” худалдаалагддаг байсан аж. Үүнээс гадна гадаадын тамхи үйлдвэрийн “Марлборо”, “Данхилл” зэрэг тамхийг ч томоохон дэлгүүрүүдэд зардаг болж байна. Томоохон дэлгүүдэд дэлхийн нэртэй сайн чанарын хүнсийг худалдаалдаг болох юм. 


Дашрамд дурьдахад, саяхны мэдээллээр автомашин, тамхи, зөөврийн компьютер, гар утас, цахилгаан хэрэгсэл гэх мэт тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт Хойд Солонгост ихээхэн өсчээ. Үүнийг гадны зарим ажиглагч тус улсын дунд болон бизнесийн давхаргынхны тоо нэмэгдэж байгаатай холбон үзэж байна. НҮБ-аас эмхэтгэн гаргасан судалгаанаас харахад олон улсын тавьсан хоригийг үл харгалзан 2007 оноос хойш Хойд Солонгосын импорт 4200 хувиар өссөн дүн гарчээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.