2012.08.10

Москва өндөр барилгаас татгалзана

Орчин үеийн хотуудын өнгө төрхийг уран хийцтэй, өндөр барилгууд чимдэг нь дэлхийн жишиг болсон. Сүүлийн үед улс орнууд хамгийн өндөр барилга байгууламж барихаар өрсөлдөж буй мэт энд тэнд тэнгэр баганадсан барилга босгож байгаа талаар байнга мэдээлэх болж. Тэгвэл хойд хөршийнхэн энэ жишгээс татгалзаж эхлэв бололтой. ОХУ-ын зүрх болсон Москва хотод сүндэрлүүлэх барилгуудын өндрийн хэмжээнд хязгаар тогтоож, 75 метрээс ихгүй байх шийдвэрийг хотын Захиргаанаас гаргасан байна. Нийслэл хотын нутаг дэвсгэрийн 56 орчим хувьд байрладаг түүх, соёлын дурсгал, эртний барилгын өнгө төрхийг хэвээр хадгалах, өндөр барилгаар байх халхлуулахгүй зорилготой юм

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.