2012.07.17

Хот тохижилт болон боловсролын салбарт хамтран ажиллана

Баянзүрх дүүргийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Пусан хотын Сөгү дүүргийн төлөөлөгчид тус дүүрэгт айлчлал хийлээ. Баянзүрх дүүрэг нь Сөгү дүүрэгтэй 2005 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа юм.

Энэ хугацаанд 100 айлын гүүр хүртэлх 1800 метр замыг засч шинэчлэн, явган хүний алаг хавтан зам хийжээ. Мөн замын гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, Пусан хот Сөгү дүүргийн нэрэмжит гудамж байгуулсан байна.

Үүнээс  гадна Сөгү дүүргийн «Хайрын бүс залгах» Төрийн бус байгууллагын туршлагыг нэвтрүүлэн Баянзүрх дүүрэг 2010 оноос эхлэн «Нэг зүрхний хайр» аяныг зохион байгуулж, нийгмийн эмзэг  бүлгийн 300 гаруй иргэнд   тусламж   үзүүлээд байгаа Айлчлалын үеэр хоёр тал өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар ярилцаж, цаашид  нийгэм, хот тохижилт, боловсролын салбарт хамтран ажиллахаар боллоо.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.