Таван настай бяцхан хүү Обамагийн үс өөрийнхтэй нь адилхан эсэхийг шалгажээ
2012.05.26

Таван настай бяцхан хүү Обамагийн үс өөрийнхтэй нь адилхан эсэхийг шалгажээ

“New York Times” сэтгүүл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон таван настай бяцхан хүүгийн анхаарал татам зургийг нийтэлж, түүхийг нь бичжээ. 


Гурван жилийн өмнөх энэхүү зураг тэр дариудаа л тухайн өдөр уншигчдын таашаалд хамгийн их хүрсэн зургаар шалгарсан байна. 2009 оны тавдугаар сард Филадельфийн Жейкоб хүү эцэг, эхтэйгээ Ерөнхийлөгчийн өрөөнд зочилжээ.  

Үндэсний аюулгүйн зөвлөлд ажиллаж байсан аав нь ажлаа өгөхдөө Ерөнхийлөгчтэй гэр бүлийн зураг авахуулахыг хүссэн юм байна. Энэ үеэр Жейкоб хүү Ерөнхийлөгчийн албаа аваад таван сар болж байсан Барак Обамагаас “Таны үс минийхтэй адилхан болов уу гэдгийг мэдэхийг хүсч байна” гэж зориг муутайхан шивнэн асуужээ.

Харин Ерөнхийлөгч “Хүрээд үз ээ, залуу минь” гээд доош мэхийсэн байна. Дараа Жейкобоос “За ямар байна вэ?” гэж асуухад, хүү “Тийм ээ. Адилхан юм шиг санагдлаа” гэж хариулсан байна. Энэ зураг уншигчдад Обамагийн талаар ихээхэн эерэг сэтгэгдэл төрүүлжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.