Юань, ам.доллар худалдах санал ирсэнгүй
2012.04.13

Юань, ам.доллар худалдах санал ирсэнгүй

МБ-нд худалдах: -

2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 62.65 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлсэнээс 46.0 сая ам.долларыг 1307.51 хаалтын ханшаар биелүүлэв.

Мөн юанийн дуудлага худалдаар 125.4 сая юань худалдан авах санал ирсэнээс 110.4 сая юанийг 207.16 хаалтын ханшаар биелүүлсэн болно. Юань, ам.доллар худалдах санал ирээгүй болно.

Валютын дуудлага худалдааны тухай
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.