34 компаний хувьцааг арилжжээ
2012.03.21

34 компаний хувьцааг арилжжээ

Монголын хөрөнгийн биржийн 2012 оны 03-р сарын 20-ны өдрийн үнэт цаасны 4 179 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 34 ХК-ийн 68.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 181.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А ”самбарын арилжаагаар 20 ХК-ийн 180.9 мянган ширхэг хувьцааг 66.0 сая төгрөгөөр, “В ”самбарын арилжаагаар 14 ХК-ийн 949 ширхэг хувьцааг 1.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Тус арилжаагаар нийт 159 хэлцэл хийгдсэн байна. Нийт 34 үнэт цаас арилжигдсанаас 15 үнэт цаасны ханш өсч, 11 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21327.00 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 103.17 нэгжээр буюу 0.49 хувиар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 92.9 тэрбум төгрөг болсон байна. 2012 онд 54 удаагийн үнэт цаасны арилжаагаар 15.2 сая ширхэг хувьцааг 8.9 тэрбум төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 8.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4179 удаагийн арилжаагаар 882.2 сая ширхэг үнэт цаас арилжиж, 836.8 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна. “Ремикон” ХК дээр хийгдсэн 93-р хэлцэл болон “Ээрмэл” ХК дээр хийгдсэн 21-р хэлцлүүд нь давхардаж хийгдсэн тул буцаасан байна.
Эх сурвалж
Монголын хөрөнгийн бирж
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.