Японд цацраг идэвхт бодисыг гадаадын багажаар хэмжихийг хоригложээ
2012.03.26

Японд цацраг идэвхт бодисыг гадаадын багажаар хэмжихийг хоригложээ

Дэлгүүрийн худалдагч гадаадад үйлдвэрлэсэн цацраг идэвхт бодис хэмжигч багажийг /дозиметр/ надад зарахгүй гэж хэлсэн” хэмээн Японы нэгэн иргэн “Твиттер”-тээ бичсэнийг “fukushima-diary.com” сайт иш татаж байна.

“Цацраг идэвхт бодисыг хэмждэг Гейгерийн багаж маань эвдэрсэн тул би тэр дэлгүүрт очсон юм. Гэтэл худалдагч Японы Засгийн газрын шийдвэрээр гадаадын дозиметр за­рахыг хориглосон. Учир нь гадаадын багаж буруу зааж, улмаар үймээн самуун дэгдээж магадгүй гэсэн. Түүнчлэн энэ шийдвэр албан бус юм байна. Намайг удаан хугацааны турш алж байгаа мэт л санагдсан” хэмээн Японы иргэн өгүүлжээ.

2012 оны гуравдугаар сарын 19-нд “Fukushima-diary.com” сайтад бичсэнээр “Бта, альфа цацрагийг хэм­жихийн тулд гадаадын багаж хэрэгтэй. Гэтэл гуравдугаар сарын 11-нээс хойш Япон даяар Гейгерийн багаж алга болсон гэнэ. Дэлхийн олон орон дозиметр хандивласан ч 40 мянга гаруй нь олдохгүй байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.