Онлайнаар арилжаанд оролцох боломжтой болжээ
Монголын Хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн биржтэй байгуулсан Мастер гэрээний дагуу "Миллион Ай Ти"-г нэвтрүүлж байгаа. Энэхүү шинэ системийг нэвтрүүлснээр брокер диллерийн компаниуд оффис дээрээсээ шууд арилжаанд оролцох, хяналтыг сайжруулах боломжтой боллоо. Түүнчлэн ханшийн хөөрөгдөл тогтоосон хэмжээнээс дээш манипляц хийх зэрэг үйлдлүүдийг хянах боломж бүрдэх юм. Монгол Улсын үнэт цаасны төлбөрийг урьдчилсан төлбөрт зарчмаар хийдэг. \
Ер нь Олон улсын стандартад хөрөнгө оруулагчид авсан үнэт цаасныхаа төлбөр тооцоог арилжааны дараах гурван өдөрт багтаан төлдөг юм байна. Хөрөнгийн биржийн энэхүү шинэ систем нэвтэрсэнтэй зэрэгцээд Т+3 гэдэг олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа аж.