Ашигт малтмалын ордын нөөцийг анх удаа баталлаа
2012.02.14

Ашигт малтмалын ордын нөөцийг анх удаа баталлаа

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 022 дугаар "тушаалаар "Монгол Улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангилал" болон "Монгол Улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангиллыг хэрэглэх заавар"-ыг батлан гаргалаа. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийн гэсэн ашигт малтмалын нөөц, баялгийн ангилалтай болж улмаар олон улсад хөрвөх, харьцуулах суурь материалтай боллоо. Дээрх тушаалаар энэхүү ангилалыг 2012 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхөөр заасан нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын 1998 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан "Ашигт малтмалын нөөц, баялгийн ангилалын түр заавар" албан ёсоор хүчингүйд тооцож байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.