Монголын хөрөнгийн биржийг шалгав
Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна. Монголын хөрөнгийн биржийн үндсэн үйл ажиллагаа, техник, программ хангамж, санхүүгийн болон боловсон хүчний чадавх болон үйлчилгээний чанар нь хууль журмаар тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгжээ. Түүнчлэн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг шалгажээ.
Тус хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг хэвийн гэж дүгнэсэн байна. Мөн арилжаа болон бусад мэдээллийг олон нийтэд хүргэх, бүртгэлийн шаардлага хангаж буй эсэхэд үндэслэн арилжааг ангилан явуулах бэлтгэлийг хангахыг үүрэг болгожээ.