“Кодак”дампуурлаа
2012.01.22

“Кодак”дампуурлаа

Дэлхийд анх удаа гар камер зохион бүтээж, сарны зургийг анх хальсан дээр буулгасан алдарт "Еastman Коdак" компани дампуурлаа зарлаж, төрөөс тусламж хүслээ. Гэрэл зургийн анхдагч болсон 130 жилийн түүхтэй энэ компани хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд хамгийн сүүлд "Citigroup"-ээс 18 сарын хугацаатай 950 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж зээлээр аваад байгаа. Гэвч ойрын ирээдүйд санхүүгийн хүндрэл бэрхшээлээс өөрийн хүчээр гарах найдвар харагдахгүй байгаа тул компанийн удирдлага АНУ-ын хуулийн дагуу Дампуурлын шүүхэд хамгаалалт хүссэн өргөдөл гаргажээ.

Нэгэн цагт салбартаа ноёрхож, 60 мянган хүнийг ажлын байраар хангаж байсан энэ компани одоо ердөө 7000 ажилтантай болоод байгаа юм. Энэ бүхэн компанийн орлого ашиг сүүлийн жилүүдэд эрс дордсонтой холбоотой аж. 2007 оноос хойш тус компани ашиг гэх зүйл ер олоогүй бөгөөд санхүүгээ дэмжих үүднээс дижитал аппаратны 1100 гаруй зохиогчийн эрхээ худалдахад хүрчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.