Д.Ганхуяг: Ц.Нямдорж сайдын “мэдэхгүй шүү” гэж хэлсэн нь тавлаж байгаа мэт сонсогдсон
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Л.Болд, Х.Баттулга
2012.04.24

Д.Ганхуяг: Ц.Нямдорж сайдын “мэдэхгүй шүү” гэж хэлсэн нь тавлаж байгаа мэт сонсогдсон

-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хоёр нам зөвшилцөж чадахгүй байгаа. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ талаар ярилцав уу?

-Уг нь бол 2008 онд хамтарсан Засгийн газрын сайд болоогүй АН-ын гишүүд яг өнөөдрийн нөхцөл байдлын талаар хөндөж байсан юм. Бид "Сонгуулийн хоёр хуулиа ядахдаа 2011 ондоо баг-тааж дуусгах хэрэгтэй. Болж өгвөл 2010 ондоо багтааж дуусгахгүй бол сүүлдээ боломжгүй болно шүү" гэж удаа дараа сануулж байсан. Гэтэл Засгийн газарт байсан нөхдүүд үүнийг нь хурдан баталчихвал хамтарсан Засгийн газар огцорчихож магадгүй гэж боддог байсан учир асуудал өнөөдөр ийм дээрээ тулчихаад байгаа юм. Би ингэж л ойлгодог. Өнөөдрийн хучин төгөлдөр мөрдөж байгаа хууль бол 2008 онд МАХН-аас гаргасан сонгуулийн төгөлдөршил гэгчээс үудэн батлагдсан.

Энэ төгөлдөршил гэгчид хуулиндаа пропорционал хувилбарыг оруулна, УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулна гээд заачихсан байсан. Үүнийг нь олонхи баахан хөөрцөглөж байгаад л баталсан шүү дээ. Гэтэл энэ хуулиараа нэгч удаагийн сонгууль явуулаагүй байж цагийн шахаанд оруулж өөрчилнө гээд зөрөөд байх юм. Гэхдээ бид өнөөдрийн хуралдаанаараа ярьж байгаад олонхи мэд» та нар өөрсдөө шийдвэрээ гарга л гэж хэлэхээр шийдвэрлэсэн. Гэхдээ АН бол хоёр сонгуулиа хамт явуулна гэдэг байр суурь дээрээ хатуу зогсоно.

-МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин хэлэхдээ УИХ-ын сонгуулийг нийслэлийнхтэй хамт явуулах тухай санал гарсан гэж байсан. Хэрэв олонхийн саналаар явах юм бол УИХ болон нийслэлийн сонгууль хамт явж таарах нь ээ дээ?

-Бүлэг, бүлгийн байр суурийг хадгалсан ажлын хэсгүүд уулзаж байгаа байлгүй дээ.

-Өнгөрөгч долоохоногт Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэлээ. Энэ нь эцэстээ ямар үр дагавартай зүйл болчихов оо?

-Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр хараахан гараагүй байна. Ер нь бол сонгуулийн хуулиндаа холимог тогтолцоог оруулахыг 2007 оноос хойш ярьсан. Тухайн үед би ажлын хэсгийг ахалж байлаа. Маш олон судалгааны дүнд Япон, Германы тогтолцоог авсан. Ингэхдээ параллель бус зөвхөн холимог тогтолцоог нь авах санал.ажлын хэсгээс оруулж байсан. Үүгээрээ ч батлагдсан Гэтэл ойчсон бөх туг тойрч байна, гулслаа ч, гэнэ үү янз бүрээр яриад эхэлсэн. Энгийн хар үгээр тэгж хэлж болох байх л даа. Гэхдээ бодит байдал дээр шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн шударгаар шийдвэрлэсэн нь тэр байсан юм. Тухайн тойрог дээр 28 хувиас илүү санал авсан байх юм бол дараагийн шалгаруулалтад орж болно гэж хуульчилсан. Ингэж. тойрог дээр унасан ч гэсэн 28 хувиас дээш санал авсан хун саналынхаа тоогоор намын жагсаалт болох 28-даа байр эзлэх байтал түүнийг "тойрог дээр унасан байтал" гэх шалтгаанаар үгүйсгэсэн. Яг нарийндаа энэ бол сонгогчдын авсан санал дээр үндэслэсэн тогтолцоо байсан юм шүү дээ. Гэхдээ нэлээд ярилцсаны дүнд учир зүйгээ олох шиг боллоо.

-УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байсан бол өөрсдөөхууль зөрчих болох байсан уу?

-Сонгууль болохоос зургаан сарын дотор хуулиндаа өөрчлөлт оруулж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Гэхдээ энэ удаагийн шийдвэр нь пропорциональ тогтолцоо гэдэг огт хэрэггүй зүйл юм байна гэдэг зүйл рүү оруулчихлаа.Учир нь сонгуулийн тогтолцоо холимог биш параллель болж, 28 нь намаараа, 48 нь сонгогчдоос гарна гээд хатуу заачихлаа гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрт ямар ч огтлолцол байхгүй болж, 28 дотор хэн ч байсан намын авсан саналаар л  гараад ирэх болж байгаа юм. Яг ийм параллель тогтолцоотой орон тийм ч олон биш. Тийм болохоор цаашдын үр дагавар нь таагүй байж мэдэх нь гэсэн таамаглалтай л сууж байлаа.

-Цэц захиалгаар шийдвэр гаргасан гэдэгт юу хэлэх вэ?

-Энэ хуулийг бид бүтэн жил ярьсан. Өнгөрсөн жилийн наадмаар ч гэсэн амарч чадахгүй үүгээрээ хэрэлдээд л байж байлаа. Тэгсэн хэрнээ энэ удаа эсрэг шийдвэр гэж үзэж байсан зүйлийнхээ талд нь гарчихсан байгаа нь дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг л юм уу даа. Үүнийг олон түмэн ч юу гэж ойлгох билээ. Ер нь аливаа сонгуулийн хууль, тогтолцооноос нам хожно гэдэг асуудал байдаггүй. Эцсийн эцэст сонгогч, улс орныхоо нийтлэг эрх ашгийг харгалзсан хууль л гаргах ёстой. Тиймээс ч АН-ын булгийн хувьд дахин дахин ярьж байж дүгнэлтийг хүлээн авах тухай нэгдсэн байр суурьт хүрсэн.

-Тухайн нам УИХ-д 15-аас дээш суудалтай болж байж бүлэг үүсгэх эрхтэй болгохоор Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм уу?

-Ажлын хэсэг дээр л энэ тухай ярьсан юм билээ. Харин АН-ын бүлгийн хурал дээр завсарлага авдаг хугацааны тухай ярьсан. Ингэхдээ завсарлагыг хугацаагүй байлгах нь дэмий юм байна. 14 хоног эсвэл ажлын 10 хоногт багтааж байя гэсэн санал тавьж байгаа. Энэ нь олонхи, цөөнхийн аль нь зөв яриад байгааг мэтгэлцээний журмаар шийдчихэд хангалттай хугацаа гэж үзсэн. Харин бүлэг байгуулахын тухайд 15-аас дээш гэдэг нь утгагүй гэдэг байр суурьтай байгаа. Ингэж дараагийн буюу гуравдагч хүчин гараад ирчихэж магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс асуудалд хандмааргүй байгаа юм. Үүнийг ажлын хэсэг дээр яриад хэрэггүй гэдгээ хэлсэн.

-Хэрэв ийм өөрчлөлт орчихвол одоогийн нөхцөлөөс харахад МАХН-ыг оруулж ирэхгүй, алс хэтээр харвал хоёр нам дангаар ноёрхох гэсэн санаа гэж үзэх хүмүүс байгаа?

-Уг нь тийм л санал юм шиг байгаа юм. АН-ын бүлгийн тухайд хуучин буюу наймаараа байсан нь дээр гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Ер нь бол найм гэдэг нь олон оронд байдаг жишиг. Үүнийг ч олонхи нь дэмжих шиг л болсон шүү.

-Гацаанд орсон өөр нэг асуудал бол Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах тухай асуудал. Үүнд АН нэгдмэл байр суурьтай байгаа н харамсалтай нь асуудлыг оруулж ирэхгүй байна?

-Энэ бол тэдний тогоон дотор байгаа бөмбөгийн асуудал. АН-ын бүлгийн тухайд огцрох ёстой гэж 100 хувь үзэж байгаа. Би ч гэсэн үүнд нэг ижил байр суурьтай байгаа. Хэлэлцүүлгийн үед хууль эрхзүйн олон үндэслэлүүд яригдах байлгүй дээ. Гэхдээ "Сайд ба сэтгүүлч" гэж нэвтрүүлэгт Ц.Нямдорж сайдыг орж байгааг нь харсан. Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд намайг алахгүй бол яаж ч чадахгүй ч гэж хэлж байх шиг. Энэ хүн хуулийн дагуу ард түмнийхээ эрх ашгийг дээдэлж ажиллах ёстой байтал түүний хариуцсан салбарт ийм зүйл болчихоод байхад ингэж ярих нь хаашаа ч юм бэ дээ.

-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяацагдаа, дотоодын цэрэг тэр шөнө ийм үйлдэл хийчихээд байхад салбарын сайд нь "мэдээгүй" хэмээн мэдэгдэл хийснийг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Утгагүй сонсогдсон. Нөгөө талаас тавлаж байгаа ч юм шиг. Мэдээж хуулийн хүрээнд гэм буруутай л бол хэн ч байсан мэдүүлгээ өгөх, асуугдах учиртай. Гэхдээ тэр хүн хэрэг хийсэн ч гэсэн Монгол Улсын иргэн. Гэтэл хөл гарыг нь сарвалзуулаад баривчлаад аваад явж байхад салбар хариуцсан сайд нь маргааш өглөө нь "мэдэхгүй шүү" гээд инээгээд өнгөрч байгаа нь телевизээс харагдсан. Энэ бол ёс зүй талаасаа утгагүй зүйл. Тэр тусмаа сонгууль дөхчихсөн байгаа өнөө үед, УИХ-д олонхи суудалтай намын хувьд тийм ч зөв байр суурь биш байх аа.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг дараагийн Засгийн газрыг байгуулах гэж байсан учир баривчилсан гэх яриа бий...

-Энэ талаар ёстой мэдэхгүй байна. Сонин хэвлэлд энэ тухай гарсан байна лээ. Гэхдээ миний бодлоор хэрэв байгуулах л байсан бол МАХН бүртгэгдсэн тэр өдрөөсөө л энэ талаар ярьж эхлэх. байсан байлгүй дээ. Тийм болохоор үүнийг үндэслэл муутай гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.