Оюутан залууст парламентын боловсрол олгох цалинтай дадлагажигчийн хөтөлбөр эхэллээ
2025.01.24

Оюутан залууст парламентын боловсрол олгох цалинтай дадлагажигчийн хөтөлбөр эхэллээ

Оюутан залууст парламентын боловсрол олгох цалинтай дадлагажигчийн "Нээлттэй Парламент" хөтөлбөр эхлээд байна. 1700 оюутнаас шалгарсан 100 оюутанд өчигдөр “Ардчилал, хүний эрх”-ийн тухай сэдвээр яриа хийсэн юм. УИХ-ын 20 гаруй гишүүн эдгээр оюутнуудад ”менторын дэд хөтөлбөр” эхлүүлж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнболдын хувьд Эрдэнэцогтын Гэрэлчимэг, Занабазарын Сэргэлэн, Ганболдын Ариунболор, Ванчинсүрэнгийн Цэнд-Аюуш нарын ментороор хамтран ажиллах боллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан