БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВИЙГ УГТЛАА
2025.06.24

БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВИЙГ УГТЛАА

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зироат Мирзиёева нар Монгол Улсад хийх төрийн айлчлал эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар 2025/06/24ны өдөр Сүхбаатарын талбайд хүндэт зочдыг угтан авлаа.

Албан ёсоор угтах ёслолын арга хэмжээнд Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн болон Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч нар, Монгол Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд оролцлоо.