2025.06.03

О.Батнайрамдал: Түрээсийн орон сууцны талаар иргэдээс маш их хүсэлт ирж байна. Энэ хөтөлбөрийг цаашид хэрхэн тэлэх боломжтой гэж харж байгаа вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025/06/03ны өдрийн хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ.

Уг тайлангтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Зээлийн хүүг бууруулахын тулд хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь эх үүсвэрийн зардал. Гадаадын хөрөнгө оруулагч бусад томоохон үндэсдэн дамнасан банкнуудтай уулзахад гадны банкыг монголд оруулж ирэх боломжтой юм байна уу? Огт боломжгүй гэж үзэж байна уу? 

Хоёрдугаарт, Хүний нөөцийн өсөлт нь сүүлийн 5 жилд хэр өөрчлөгдөж ирсэн бэ? Монголбанк хүний нөөц тал дээр хөдөлгөөн багатай гэж үзэж байгаа. 

Гуравдугаарт, Ипотек хуримтлалын нэгдсэн сангийн санхүүжилтээр ойролцоогоор 570 тэрбум ороод 2024 онд 4,3 их наядын ипотек эргэлдэж байгаа юм байна. Тэгэхээр 2025 онд ипотекийн нэмэлт эх үүсвэр хуримтлалын нэгдсэн сангаас ороогүй гэж үзэж болох уу? Тэгэхээр одоогийн байгаа эргэн төлөлтөөсэй санхүүжиж байна гэж ойлгож болох уу? Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжсэн. Энэ дээр бол иргэдээс маш олон асуултууд ирж байгаа.Түрээсийн байр хайсан иргэд олон байна. Шууд худалдаж аваад ипотекийн 30 хувийг төлж чаддаггүй юм гэхэд. Түрээслээд өмчлөх хэлбэрийг хайж байгаа эрэлт маш өндөр байгаа.150 тэрбум орчим төгрөгөөр түрээслээд, өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжсэн. Эргэн төлөлт хэвийн явж байгаа юм байна. Энэ хөтөлбөрийг цаашдаа хэрхэн тэлэх боломжтой вэ? Түрээслээд шууд өмчилдөг хэлбэр рүү оруулах нь зохимжтой биш үү.   

Дөрөвдүгээрт, 2025 онд макро эдийн засаг, геополитик гээд дэлхий даяар олон үйл явдал болж байна.Бид нар удахгүй 2026 оны төсвийг хэлэлцэж эхэлнэ.Макро эдийн засгийн түвшинд Монгол Улсын эдийн засгийг ямар байхаар байна вэ? 2026 оны төсөв яригдахад инфляцаа харсан ч төсөв дээр ямар зүйлүүдийг илүү анхаарах ёстой вэ?         

Түүний асуултад, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,  Профессор Н.Батнасан хар хариуллаа.