СХД-ИЙН МАН-ЫН ХОРООНООС НЭР ДЭВШИГЧДИЙН 41 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД
2024.09.05

СХД-ИЙН МАН-ЫН ХОРООНООС НЭР ДЭВШИГЧДИЙН 41 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын хорооны V хуралдаан 2024 оны 9 дүгээр сарын 1-нд болж, 43 нэр дэвшигчдээ тодруулсан байна.

СХД-ийн Монгол Ардын Намын хорооны V хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн 43 нэр дэвшигчдийн холбогдох баримт материалыг дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлжээ. 

Энэ удаагийн Орон Нутгийн Хурлын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын хорооноос нэр дэвшигчдийн 41 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд урд нь ийм өндөр хувьтай эмэгтэйчүүд нэр дэвшиж байгаагүй юм.

Орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан Дүүргийн МАН-ын хорооноос хуульч, эрх зүйч, эмч, инженер, эдийн засагч нарын салбар салбарын шилдэг хүмүүсээ нэр дэвшүүллээ хэмээн намын хорооноос онцолж байлаа. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn