2025.04.10
С.Эрдэнэболд: Эрх мэдэлтэн болоод жирийн иргэдэд хууль ижил тэнцүү ханддаг байх хуулийн шинэчлэл хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
1992 оны Үндсэн хуулиас хойш 30 жилийн хугацаанд бид эрх зүйт нийгмийг төлөвшүүлэх, хуулийн засаглалыг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, парламентын засаглалыг бүрдүүлэх гэсэн цогц зорилгуудын төлөө явж байна. Энэ хүрээнд парламентын шинэчлэл хийгдэж ард түмний төлөөлөл болох гишүүдийн тоо, парламентын чадавх, гүйцэтгэх засаглалд хяналт тавих боломж нэмэгдсэн. Парламентын чадавхийг идэвхжүүлэх гол зарчим бол Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, ОУ-ын тавцан дээр Монгол Улс Ардчиллаа авч үлдэх гэсэн том эрмэлзлийн төлөө хийгдсэн зүйл гэж үзэж байна. Нөгөө талд Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн асуудал бий. Асуултыг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Г.Занданшатараас асууя. Энэ хүрээнд Прокурорын шинэчлэлийн асуудал учир дутагдалтай байгаа. Улс төрийн намууд сонгуулиар энэ шинэчлэлийг хийнэ гэж амладаг. 2024-2028 оны төлөвлөгөөнд энэ шинэчлэлт орсон. Прокурорын шинэчлэл дэх хүний эрхийн асуудлыг концепцийн хувьд юу гэж харж байна вэ? Өнөөдөр бид тодорхой томилгоотой холбоотой асуудлыг ярьж байна. Шийдэгдээд явах нь ойлгомжтой. Гэхдээ ард түмэн асар бухимдалтай байна. Хуулийг гууль болголоо. Дабл стандарт буюу давхар байдалтай хандаад байна аа. Эрх мэдэлтэн, нөлөө бүхий хүмүүсийн асуудал өөрөөр шийдэгдээд бор зүрхээрээ явж буй жирийн иргэдэд хууль хатуу байгаа гэх шүүмжлэл маш их. Прокурорын шинэчлэлтэй холбогдуулаад хүний эрхийн асуудлыг яаж авч үзэж байна вэ?
Бүлгийн хурал дээр нэр дэвшигчийг танилцуулах үеэр асуулт тавьсан. Итгэл үнэмшлийн тухай, хүсэл зоригийн тухай. Улс төрийн зориг гэдэг шиг хуульчийн зориг, өргөсөн тангарагтаа үнэнч, итгэл үнэмшилтэйгээр ажиллах уу? Ерөнхийлөгч таны нэрийг дэвшүүлээд УИХ-тай зөвшилцөхөөр оруулж ирж байгаа. Өнгөрсөн биш ирээдүй рүү харж Прокурорын шинэчлэлтэй холбоотой ямар зарчмыг баримталж, ямар бодлоготой ажиллах талаарх итгэл үнэмшлээ протоколд үлдээнэ үү.
Түүний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Г.Занданшатар болон