Венло загварын 4 улирлын хүлэмж анхны ургацаа хураалаа
2025.04.07

Венло загварын 4 улирлын хүлэмж анхны ургацаа хураалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлэх” төслийн Венло загварын хүлэмж Дархан-Уул аймагт ашиглалтад орж, анхны ургацаа хурааж авлаа.

Монгол Улсын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой уг төслийг "Их мориг" ХХК хэрэгжүүлж буй.

Монгол Улсад дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд маш чухал алхам болж байгааг салбарын сайд Ж.Энхбаяр онцолж байна.