
2025.04.07
ХАА-н инженерүүдээ Пусанд бэлтгэнэ
Өнгөрөгч Баасан гарагч УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын дарга С.Тулгын хамтаар БНСУ-ын Пусан хотын Кёнг Нам Чонбу их сургуулийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Кёнг нам Чонбу их сургуультай хамтын ажиллагааг эрчимжүүлж инженер болон хөдөө аж ахуйн эрэлттэй мэргэжлээр тэтгэлэгтэй оюутан сургах, багш-судлаачдын хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулахаар болов.