Х.Нямбаатар: Чиг үүргийн давхцалтай газар, хэлтсүүдийг татан буулгана
2025.04.01

Х.Нямбаатар: Чиг үүргийн давхцалтай газар, хэлтсүүдийг татан буулгана

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өчигдөр (2025.03.31) Нийслэлийн Бүртгэлийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгахаа мэдэгдлээ.

Тэрбээр "Дүүрэг бүрт энэ чиг үүргийг хэрэгжүүлж байгаа газар, хэлтэс бий. Тухайн нэгжийг харьяа агентлаг нь удирдлага, арга зүйгээр хангаад явах бүрэн боломжтой. Гэтэл нийслэлийн гэх тодотголтой энэ хоёр байгууллага мэдээлэл дамжуулах л үүрэгтэй ажиллаж байна. Бид өнөөдөр төрийн хэмнэлт гэж ярьчихаад чиг үүргийн давхцалтай ийм бүтэц байлгаад байж таарахгүй. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Энэ хүрээнд зарим төслийн нэгжүүдийг ч татан буулгах ажил эхлүүлнэ" гэлээ.