2025.03.27

Н.Алтаншагай: Зүүн аймгуудад саарал чоно үзэгдэхээ байсан. Үүн дээр ямар бодлого баримтлах вэ!

УИХ-ын чуулганы /2025.03.27/ ны өдрийн хуралдаанаар "Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл" хэлэлцлээ.

Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

Саарал чонын тоо толгойтой асуудал яригдлаа. 40 жилийн өмнөх судалгаа хийгдсэн дүр зурагтай. Байгаль орчны яам үүн дээр ямар бодит арга хэмжээ авах вэ? Говийн болон зүүн аймгуудын нутгаар талын саарал чоно үзэгдэхээ байсан.Энэ дээр ямар бодлого баримтлах вэ? Цаашдаа чонын тоо, толгойгоо яаж хамгаалах вэ? Экологийн сүйрэл авчрах магадлалтай. Нүүдэлчин малчид маань байгаль дэлхийтэйгээ дасан зохицоод өдий хүрсэн. Хяналтаа хэрхэн тавих вэ? Задгай тавихаар энэ амьтны аймгийг хоморголон устгах энэ байдал руугаа орчих вий дээ. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ? Нөхцөл байдал ямар байна вэ? Говь хээрийн саарал чонын талаар бодит мэдээлэл өгнө үү?  

Түүний асуултад, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариуллаа.