Гурвантэс сумын иргэд орчмын усны чанарын асуудлыг хөндлөө
2025.03.31

Гурвантэс сумын иргэд орчмын усны чанарын асуудлыг хөндлөө

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн хамтаар Б.Уянга гишүүн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдтэй уулзлаа.

Уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэв.

  • Гурвантэс сум орчмын усны чанарын асуудал,
  •  Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Шивээхүрэн боомт руу холбогдох автозамын асуудал,
  •  Үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниудад Гурвантэс сумаас инженер, техникийн ажилчид түлхүү авахад анхаарах асуудал,
  • Уул уурхайн төслүүдийн нөлөөллийн бүсийг холбогдох хуулинд суулгах асуудал,
  • Шивээхүрэн боомтын үйл ажиллагаатай холбоотой асуудлууд голлов.
  • Архидалт хавтгайрч буй асуудлыг хүртэл хөндөв.

УИХ-ын гишүүд идэвхтэй оролцсон Гурвантэс сумынханд талархал илэрхийлж, иргэдийн хөндсөн асуудлыг тодруулан, эргэж мэдээлэх ажлуудаа хийж гүйцэтгэнэ гэдгээ илэрхийллээ.