
Модон могой жилийн Хаврын тэргүүн сар Монгол оронд минь айлчлан ирсэн билэгт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье
Та бүхэндээ Билгийн тооллын Арвандолоодугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Хаврын тэргүүн сар Монгол оронд минь айлчлан ирсэн билэгт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй Модон луу жилд Эх дэлхий минь ээл буянаа өгч урин цагт нь хур бороо цагийн аясаар хайрласан, өвлийн цагт нь өнтэй сайхан байлаа.
Угтан золгож буй Модон могой жилд Монголын хүн ам өнөр олуулаа болж, тал сайхан нутгийн минь мал сүрэг нь өсөж, тариа будаа нь арвин ургаж, хөрсөн доорх элдэв эрдэнэсийн орлого нь нэмэгдэж, өгөөжөө Монгол хүн хүн бүрт өгсөн, эрдэс баялгийн орлогоос эрдэм мэдлэгт хөрөнгө оруулсан, айл өрх бүрийг аж ахуй, бизнес эрхэлж амьдралаа сайжруулахыг ахиу дэмжсэн он жил байх болтугай.
Та бүхэндээ эрүүл энхийг хүсэж, ихийг хийж бүтээхийг ерөөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хүндэтгэн золгосон,
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Мягмарсүрэнгийн БАДАМСҮРЭН