2025.03.31

Л.Соронзонболд: Хөдөөгийн иргэд хотод эмнэлгийн үйлчилгээ авахад цаг их алддаг

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд  салбарын сайд нараас асуулт асуулаа.

Хөдөө орон нутгаас 3 дахь шатын эмнэлэгт ирж үзүүлэхэд эмчээс цаг авах, онош хийлгэх,уншуулахад цаг их зарцуулж байна. Хөдөөнөөс ирсэн хүн дунджаар бараг 2 сар зарцуулж байна гэсэн гомдол гаргаж байгаа. ЭМЯ-ны ажлыг харахаар 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэл бүх шатны эмнэлэг, эмийн сангуудад ашиглах, ашиглагдах нэгдсэн өгөгдлийн систем үүсгэх ажил 100% хэрэгжсэн гээд биччихсэн байгаа. Гэтэл миний дээр хэлсэн асуудлын талаарх мэдээллийг ЭМЯ нэгтгэж статистик гаргадаж, судалгаа хийдэг үү.

ХЗДХЯ-наас асуулт асууя. Зүүн бүсэд малын хулгай их гарч байгаа. Хулгайч нь олддоггүй, нэлээн зохион байгуулалттай хэлбэрт орчихсон. Энэ тал дээр ХЗДХЯ ямар ажил хийхээр төлөвлөж байна. Мөн Сүхбаатар аймагт сум, баг руу шилжилт хөдөлгөөн хийлгэхээр, заавал сумын төвийн хаяг дээр шилжиж байж, шилжилт хийгддэг. Энэ асуудал дээр ХЗДХЯ хэрхэн анхаарах вэ. Ц.Баатархүү сайдаас нь асуумаар байна. Монгол Улс хэзээ бүх багаагар утасны сүлжээнд нэвтрүүлэх вэ. Боловсролын сайдаас тодруулж, асууя. Хөдөөгийн сургуулийн хүүхдийн амралтыг мал төллөх цагаар амрааж болох уу гэж малчдаас их асууж байгаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn