
2025.03.19
М.Мандхай: Хөвгүүдэд хамгийн эмзэг насан дээр нь сонсох, дэмжих орчин хэрэгтэй
Өчигдөр /2025.03.18/ анх удаа зохион байгуулагдаж буй "BECAUSE I AM A BOY” 1000 хөвгүүний чуулганы нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Мандхай оролцож үг хэллээ.
Уг чуулганы хөвгүүд нэгдэж бие биенээ сонсъё; эерэг, эрүүл орчинд өсөж зөв хүн болъё; ингэхийн тулд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж дуугаа нэгтэе; хүндрэл бэрхшээл байгааг томчуудад хүргэж өөрчлөлтийг хамтдаа бүтээх зорилго нь цаг үеэ олсон, үнэ цэнээ өгсөн чухал арга хэмжээ гэдгийг хүрэлцэн ирсэн зочид онцолж байлаа.
УИХ-ын гишүүн М.Мандхай "Өөрийгөө эрэлхийлж, энэ ертөнцөд байр сууриа олох энэ насан дээр нь тулгамдаж буй асуудал бэрхшээлийг нь сонсох, дэмжээд өгөх орчин байхгүй учраас хүүхдүүдийн сэтгэл санаа, гутралаа өөр байдлаар илэрхийлэх байдал ихэсчээ. Томчууд бид анхаарах цаг болсон" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн энэ арга хэмжээг зохион байгуулсан “Монголын Сайн Дурынхны Төв” ТББ-ын хамт олонд баяр хүргээд ажлын амжилт хүслээ.