
2025.03.22
“Наурызын баяр-2025” арга хэмжээ өргөн дэлгэр боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр-2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм.
Урин хаврыг угтах «НАУРЫЗ» баярын үеэр Улаанбаатар хотын Налайх дүүрэг болон нийслэл Улаанбаатар хотын төв талбайд өргөн дэлгэр тэмдэглэгдсэн баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Зулпхар оролцлоо. ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн, эв нэгдлийн илэрхий “НАУРЫЗ” баяр энэ жил улс орон даяар өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.
Баярын үеэр соёл, урлагийн тоглолт зохион байгуулагдаж, казах үндэсний бөхийн тэмцээн "казах күрес" хэмээх уламжлалт барилдааныг олон нийт үзэж сонирхолоо.
Мөн гар урлалын үзэсгэлэн гарч, казах гэрийн бүтэц, уран зураг, ахуйн хэрэглэлийн онцлогийг танилцууллаа. Үүнээс гадна наурызын зоог, уламжлалт идээ ундааг таниулах үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо.