2025.04.23

Ж.Ганбаатар: Алтанбулаг худалдааны чөлөөт бүс АРХИ зардаг газар болсон шүү

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2025.04.22/ хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Европын холбоо, японтой 2014 онд хийсэн Л.Гантөмөр сайд аа. Та, танайхан тоог нь гаргаж өгсөн байх. 2014 онд манай экспорт 224 сая байсан бол өнөөдөр 12 сая болсон. Түрүүн Ө.Шижир гишүүн хэлсэн. Импорт нь 300 байсан бол буцаад бараг 1 тэрбум 200 сая. Европын холбоо бол экспорт 100 гардаг байсан бол одоо 90. Арван жилийн дотор шүү дээ. Импорт нь 2 дахин өсөөд тэрбум. Ийм битгий болоосой л гэж хүсч байна. Үүнийгээ тэнцүүлээд ч юмуу, дөхүүлээд ч юмуу Хөдөө аж ахуйн яамаа. Баахан архи живүүлэв дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Архины тухай томоохон хууль санаачлаад хоёр гурав нь хэлэлцэгдээд батлагдчихсан явж байгаа. Хойд Алтанбулаг гээд бүс чинь архи зардаг л газар болчихоод байна. Хөгжлийн банктай холбоотой асуудал нэлээн олон хүний асуулт хариултад гарлаа. Хөгжлийн банкаа дөнгөж цэгцлээд дуусч байгаа шүү дээ. Эдийн засгийн яамныхан анхаараарай. 4, 3 номер. Л.Гантөмөр сайдад сануулж хэлж байх хэрэгтэй шүү. Хөгжлийн банкны чинь асуудал маш чухал шүү Төрийн нарийн бичгийн дарга аа. Дөнгөж цэгцэрч байгаа Хөгжлийн банкинаасаа дахиад баахан зээл олгоод байна. Л.Гантөмөр сайд надад хандаж үгэндээ хэдэн санаа шургуулаад хэлэх шиг боллоо. Миний хувьд төртэй бизнес хийж үзээгүй шүү, уучлаарай. Цаашдаа ч хийх сонирхол байхгүй. Шаардлага байхгүй. Нэг ч удаа тендер авч үзээгүй. Авах ч шаардлага байхгүй. Тэгдэггүй бизнесмэнүүд зөндөө. Заавал тэгж амьдрах шаардлага байхгүй. Ж.Ганбаатарын ард юм байгаа гээд 7-8 жил олон хүн явсан. Гүтгээд л ганц хоёр юман дээр бичдэг юм. Тэглээ гээд би нээх өөрчлөгдөхгүй л дээ.