2025.03.20

Д.Цогтбаатар: Намд тавьдаг босгыг хувь хүнд тавих нь шудрага бус учраас бие даагчдын хувьд 801 гарын үсгийг багасгах ёстой

Улс төрийн нам байгуулахад тавьдаг босгыг хувь хүн дээр тавьж байгаа нь зөрчилтэй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ.
Энэ дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дэмжиж, чуулганаар оруулахаар болсон байна. Манай сэтгүүлч ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатараас энэ талаар тодруулсан байна.