Барилгын компаниудаас болоод хохирсон иргэдийн мэдээллийг хүлээн авч байна
УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслүүд дунд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга бий. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэхүү хуулийн төсөл дээр Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Ажлын явцын талаар мэдээлэл өгсөн мэдээлэл, хүсэлтийг хүргэж байна.
"Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж байсны хувьд энэ хууль надад их ойр. Нэн тэргүүнд хэрэглэгчийн асуудлыг хөндөж байгаа. Шат дараалсан салбар болгоны хэлэлцүүлэг хийгдээд явж байна. Хуулийг баталсны дараа бус хуулийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой саналуудыг оруулах ёстой гэж үзээд иргэдээсээ "Барилгын компаниудаас болоод хохирсон жишээнүүдээ цахим хуудсанд байршуулсан постын доор бичээд өгөөсэй гэж хүсч байна" гэлээ.

Холбоотой мэдээ
2025.03.18
2025.02.25
2025.02.24