PDAC чуулганд Ц.Туваан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо
2025.03.14

PDAC чуулганд Ц.Туваан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо

Дэлхийн уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулга уулзалт болох PDAC (Prospectors & Developers Association of Canada) 93 дахь удаагаа Канадын Торонто хотноо энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Монгол Улс жил бүр идэвхтэй оролцож ирсэн бөгөөд энэ удаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан тэргүүтэй хууль тогтоох дээд байгууллагын төлөөллүүд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Олон улсын уул уурхайн чиг хандлага, зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын шинэ орчин нөхцөлийг бий болгох нэр нөлөө бүхий энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс тус салбарынхан хуран чуулдаг уламжлалтай. Монгол Улс уул эрдэс баялгийн салбарын бодлого, үйл ажиллагаа, критикал минерал, түүний эрэлт хэрэгцээ, хайгуул, олборлолтын боломж, хөрөнгө оруулалтын орчин нөхцөл, шинэ төсөл хөтөлбөрийн талаар танилцуулсан юм.

Чуулганы гол анхаарлын төвд хиймэл оюун ухаан байлаа. Энэ нь геологи хайгуул, олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн арга технологийг хөнгөвчлөх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болж байна.