2025.06.10

П.Сайнзориг: Хуулийн хэрэгжилтийг хянаж, замын стандартыг сайжруулах шаардлагатай

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2025.06.10-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг асуулт асуулаа.

Авто замын асуудал маань өөрөө хөрөнгийн менежменттэй асуудал байгаа. Улс нийслэлийн болоод бондын хөрөнгөөр хийчихсэн байгаа замын арчлалт хамгаалалтыг цаг тухайд нь хийж явахгүй бол нөхөөс авахгүй хэмжээнд очсоны дараа буюу суурь бүтээц нь эвдэрсний дараа замыг дахиж эхнээс нь шинэчлэх ажлыг маш өндөр өртөгтэйгөөр хийдгээс болоод замын арчлалт хамгаалалт дуусдаг. Энэ асуудлыг хэрэглэгч нь төлөх зарчим руу оруулж байгаа нь зөв. Өөрөөр хэлбэл авто зам ашиглаж байгаа буюу тээврийн хэрэгсэл өмчилж байгаа, энийг ашиглаж байгаа хүмүүс нь авто зам ашигласан төлбөрөө төлөх ёстой. Авто зам ашигладаггүй автобусаар зорчдог иргэд нь татвар төлөгчдийн мөнгөнөөс буюу нийслэлийн болон улсын төсвөөс замын ачилт хамгаалалтыг хийх нөхцөл байдал руу цаашдаа оруулж болохгүй. Ийм учраас 2010, 2011 оноос хойш өөрчлөгдөөгүй байгаа татварыг яг энэ хуулийнхаа интервал дотор нэмж байгаа нь зөв байх аа.

Нийслэл ер нь хэчнээн төгрөгийн авто замын үнэлгээтэй болчхоод байна үнэлгээ хэд байгаа вэ? Чанарын үзүүлэлтээр нь замыг 5 ангилж байгаа байхХоёрдугаарт авто замын ашиглалт гэдэг бол зөвхөн дээрээс нь асфальт хучих биш замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, магадгүй хөдөлгөөнд оролцож байгаа автомашин өмчлөгчийн автомашины эд анги эвдрэхээс урьдчилан сэргийлж байгаа. Маш олон зүйлүүд эвдэрхий замтай болохоор эвдэрдэг. Бензин шатахуун зарцуулалтыг хүртэлбагасгаж байгаа байх. Тэгэхээр энэ ач холбогдол талаас нь мэдээлэл өгөөч. Ер нь ингэснээрээ зам тээврийн осол буурах уу?

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан