Нэн ховордсон хавтгай тэмээг авран хамгаалах ажилд Чех улстай хамтарна
Праг хотын амьтны хүрээлэнд байдаг Говийн хэсэг дэх монгол гэр. Тахийг энэ хүрээлэнгээс монгол нутагт нь сэргээн нутаглуулсан тухай бяцхан музейг байгуулжээ
2025.03.14

Нэн ховордсон хавтгай тэмээг авран хамгаалах ажилд Чех улстай хамтарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийсэн.

Энэхүү төрийн айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа болж байгаа юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүд болон УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Д.Энхтуяа, Д.Рэгдэл, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд багтсан.  

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: 

"Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Праг хотын амьтны хүрээлэнд монгол тахийн шинээр төрсөн унаганд "ДАГИНА" гэх нэр өгөв. Чех улсаас монголд авч ирсэн 34 тахь өдгөө унаган нутагтаа өсөн үржиж, 550 толгой даваад байгаа билээ. Цаашдаа хоёр орон нэн ховордсон хавтгай тэмээг авран хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа гэнэ. Сайн хэрэг. Амьтанд хайртай, монголд элэгтэй хүмүүс, сайн эрдэмтэд айлчлалын үеэр байлцсан" гэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан