2025.03.04
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН “ХОНГОР ХУВТ” ХХК
- УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН “ХОНГОР ХУВТ” ХХК
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын Л. Батцэнгэл захиралтай “Хонгор хувт” ХХК нь 2015 онд 900 га эргэлтийн талбайтай анх байгуулагдсан.
- Жилдээ 450-500 га талбайд улаан буудай, тэжээлийн ургамал тариалж, га-гаас 15-33 центнр ургац хураан авч, Америк, Канадын газар тариалангийн үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологийг ашиглаж байна.
- Хөрс хамгаалах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, үр тариагаа хамгаалах зорилгоор 2023 оны байдлаар 833 га талбайг 218 сая төгрөгөөр 100% хашаажуулж, тэжээлийн вандуй, овьёос 20 га талбайд тариалж, ногоон тэжээл хураан малчдын хэрэгцээнд нийлүүлдэг юм.