“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2024.05.06
Байгаль Орчин, Аялал жуулчлал

“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай” төсөл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Уул уурхайн салбарт нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, жишиг үйл ажиллагааг туршлага болгон түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй тус төсөл нь ХБНГУ, Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 9 сарыг дуустал хэрэгжих юм.

“Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай” төслийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны захиалгаар МУ-ын БОАЖГ болон Германы Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR) хамтран хэрэгжүүлэх юм.

Монгол Улсад уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх нь байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль хамгаалах нөхцөлийг сайжруулах, биологийн олон янз өвөрмөц байдлыг хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой.

Үүнд хувь нэмрээ оруулах тус төсөл үйл ажиллагаагаа эхлүүлж буйг танилцуулсан нээлтийн ёслолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд, ХБНГУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер болон холбогдох хүмүүс оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ