“ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “GO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭГ 15.000 ОРЧИМ ХҮН ҮЗЭВ
2024.05.06
Байгаль Орчин, Аялал жуулчлал

“ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “GO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭГ 15.000 ОРЧИМ ХҮН ҮЗЭВ

Монгол Улсын Засгийн газраас 2023 – 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан ба уг ажлын хүрээнд зорилтот БНХАУ, ОХУ, БНСУ, Япон гэсэн 4 оронд “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” /always moving/ уриан дор Монгол Улсыг сурталчлах “GO MONGOLIA” арга хэмжээг зохион байгуулав.


Монгол Улс 2023 онд түүхэндээ хамгийн их буюу 651061 жуулчин хүлээн авч 1,3 тэрбум ам долларын орлого олсон юм. Үүнээс 20390 буюу 3,2 хувийг Япон Улсаас ирсэн жуулчин эзэлж байсан ба уг тоог нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн жуулчин хүлээн авах, Япон жуулчдад чиглэсэн шинэ хөтөлбөр гаргах зэрэгт Монгол Улсын Засгийн газраас анхаарч ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ