“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ
2024.04.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ.

Засгийн газраас Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын хөдөлмөрийг хорших, малчдын хоршоог олноор байгуулах, хоршоодыг төрөөс дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх нь зүйтэй гэж үзэн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг боловсруулж, хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Малчдынхаа нийгмийн асуудлыг бодитойгоор шийдэх, ахуй амьдралаа дээшлүүлэн сайжруулах, өсөж үрждэг баялгийнхаа эзэд, үндэсний тэрбумтнуудыг төрүүлэх ул суурьтай бодлого шийдлийн нэг нь өнөөдрийн дэвшүүлэн тавиад буй “шинэ хоршоо” санаачилга гэж харж байна.

Цаашид салбараа илүү сайжруулан хөгжүүлэх, илүү олон бодит боломжийг бий болгохын төлөө өөр хоорондоо хоршин томордог, салбар хоорондын дэмжлэгийг бодитой болгодог, төрийн бодлогод оролцдог, нөлөөлдөг, дэмждэг, улсаараа хамтардаг болох шинэ соёл-шинэ хоршоо санаачилгад нэгдэж буйд талархал илэрхийлье” хэмээгээд ““Шинэ хоршоо” санаачилга бол мал аж ахуйдаа түшиглэн хөгжих, мал аж ахуйгаа шинэ зууны нийгэм цаг үеийн хөгжилд хөтлөх гарц шийдэл мөн.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаагаар олгож, малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурийг тавьж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн юм. Малчид хоршоолсноор мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх, бэлчээрт худаг, уст цэг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь ажиллуулах, мах, сүү бэлтгэх, боловсруулах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой юм.

ШИНЭ МЭДЭЭ