МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сайд нар Ганшуунсухайт, Ханги боомтод ажиллалаа
2024.03.15
Эдийн засаг, Худалдаа

Сайд нар Ганшуунсухайт, Ханги боомтод ажиллалаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консул Ш.Оргил тэргүүтэй бусад холбогдох албаны төлөөлөгчид 2024 оны 03 сарын 14-ний өдөр Дорноговь аймаг дах Ханги хилийн боомтод ажиллалаа.

ХАНГИ ХИЛИЙН БООМТ - Дорноговь аймаг

Ханги хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, суурьшлын бүсэд ажиллаж амьдарч буй иргэд, боомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчдаас цахилгаан усны хангамж аль аль нь хэцүү байдалд байгаад анхаарал хандуулах шаардлагатайг онцолж байна.

ГАШУУНСУХАЙТ БООМТ - Өмнөговь аймаг

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан тэргүүлэх зорилтын нэг Боомтын сэргэлтийн хүрээнд боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулахаар төлөвлөсөн.

Гашуунсухайт боомтын шинэчлэл, боомтын бүтээн байгуулалтын ажил энэ оны зургадугаар сард дуусаж, нүүрсний 10 эгнээ гарцтай, зорчигчийн гурван гарцтай болно. Ингэснээр тус боомт бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэж манай улсын нүүрсний экспорт нэмэгдэхээс гадна гаальчдын ажиллах, амьдрах нөхцөл сайжирна гэж Гашуунсухайт гаалийн газрын удирдлагууд танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ