МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малчдад туслах шуурхай бүлэг Сэлэнгэ аймагт ажиллалаа
2024.02.24
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Малчдад туслах шуурхай бүлэг Сэлэнгэ аймагт ажиллалаа

Засгийн газрын төвийн бүсийн томилгоот баг өнөөдөр /2024.02.23/ Сэлэнгэ аймагт ажиллахдаа хэд хэдэн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, шаардлагатай автомашины хуваарилалтыг хийлээ.

Сэлэнгэ аймгийн хувьд зудын эрсдэл дунд түвшинд гарсан аж. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Бугант, Хүдэр, Баянгол, Цагааннуур, Мандал, Түшиг сумдын нутгаар цагаан зуд, Хушаат, Ерөө, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Зүүнбүрэн сумдын нутгаар цагаанаар зудархуу байна. Бусад сумдын нутгаар цасан бүрхүүл тогтжээ. Цасны зузаан хээр талаараа 10-30см гуу жалгандаа 30-55см-т хүрсэн байна. 2023 оны жилийн эцэст 1.769.483 толгой мал тоологдсноос өнөөдрийн байдлаар 7155 толгой мал хорогджээ. Ажлын хэсэг үргэлжлүүлэн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж, малчдад төрийн үйлчилгээ, тусламжийг хүргэнэ.

Зүүнбүрэн суманд 02-р сарын 18-22 өдрүүдэд -30-40 хэм хүрч хүйтэрчээ. Нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, зудархуу түвшинд байна. Цасны зузаан хээр тал газраар 16-20см, хунгар хэсэгт 40-45см, гуу жалганд 120-150см хүрч дагтаршжээ.

Одоогоор цасанд боогдсон зам байхгүй харин Орос даваа хаагдсан байна. Мангирт Боонгийн-2 давааны цас зузаарч халтиргаа гулгаа үүсжээ. Иймээс ЗГ-аас томилогдсон шуурхай бүлэг

  • Орос давааг нээх, бусад даваа гүвээг цэвэрлэхэд шаардагдах техник хэрэгслийн түрээс,шатахууны зардлыг хариуцахаар шийдвэрлэлээ.
  • Мөн 2 тонн шатахууны тусламж үзүүлэв.
  • УОК-оос олгож буй 7 тонн тэжээлийг хүлээлгэн өглөө.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 79,965 толгой мал малтай. Үүнээс өнөөдрийн байдлаар 58 өрхийн 624 толгой мал хорогджээ.

Малчин, мал бүхий 550 өрхөд өвс тэжээлийн хэрэгцээ шаардлагатай 51 өрх, өвс тэжээлийн нөөц дууссан 10 өрх байна.

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд ажиллаж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж,тулгамдаж буй асуудлыг сонслоо.

Тус суманд цасны зузаан хээр талаараа 27см, хунгарласан хэсэгтээ 35 см байна. Одоогоор хаагдсан зам даваа байхгүй. Өнгөрсөн оны сүүлээр 51,916 толгой мал тоолуулснаас он гарсаар нийт 0,9 хувь нь хорогджээ.

Түшиг суманд ажиллах үеэрээ УОК-оос хуваарилсан 7 тонн тэжээлийг хүлээлгэн өглөө. Мөн эмч нарын баг суманд болон малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хэдийгээр Түшиг суманд зудын эрсдэл харьцангуй бага байгаа ч цасан шуурга шуурч, эрс хүйтэрсний улмаас малчид өвс тэжээлийн хомсдолд оржээ.

Иймээс тус сумын 2-р багийн малчин н.Бямбасүх, Ц.Ганзориг нарын гэрт ЗГ-аас олгож буй эрүүл мэнд,хүнсний багц,тэжээлийн тусламж үзүүллээ.

2-р багийн малчин Ж.Бямбасүхийнх 300 гаруй малтай, өвөлжилт хаваржилт хүндэрч мал нь зүй бусаар хорогдож,бог малнууд хээл хаяад эхэлжээ.

Уг нь өвлийн бэлтгэлээ хангахын тулд 20 портер тэжээл бэлдсэн ч одоо ганцхан постертой үлдэж,тэжээлийн хомсдолд ороод байж. Ийм үед төр тусламж үзүүлж буйд талархаж байна гэв.

Харин залуу малчин Ц.Ганзоригийнх 700 орчим малтай, он гарсаар 20 гаруй мал хорогджээ. Ц.Ганзоригийнх 30 портер, 2 тонн тэжээл бэлтгэсэн тулдаа энэ өвлийг хохирол багатай даван туулжээ.

Ер нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд зудын эрсдэл дунд түвшинд байна. Сумдын ихэнх нь засмал замтай холбогдсон, түүнчлэн газар тариалангийн бүс нутаг учраас өвөлжилт хүндрэл багатай, малын хорогдол 0.4 хувьтай байна.

Засгийн газраас томилогдсон малчдад туслах шуурхай бүлгийг ахалж Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллалаа. Энэ үеэр УОК-оос олгосон 7 тонн тэжээлийг хүргэлээ.

Мөн тус сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин шаардлагатай байсныг газар дээр нь шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зудын эрсдэл харьцангуй бага, цасны зузаан хөрлөсөн газраараа 20-60см байна.

Цагааннуур сум 167780 мянган толгой мал тоолуулснаас өнөөдрийн байдлаар 1674 мал хорогджээ. Энэ нь нийт малын 0,9 хувийг эзэлж байна. Өвс тэжээлийн нөөц сумын хэмжээнд 20 тонн өвс,6 тонн тэжээл байна.

ШИНЭ МЭДЭЭ