Шүүх, эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ
2024.02.08
Гадаад харилцаа

Шүүх, эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

“Шүүх, эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр”-т Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Зүүн Азийн бүсийн захирал Торстен Гийлэр нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн хүрээнд 2024-2026 оны хугацаанд “Just transition” төслийг хэрэгжүүлэх бөгөөд уг төсөл нь эрх зүйн зөвлөгөө өгөх, шүүх эрх мэдлийн байгууллагын чадавхыг сайжруулах замаар иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хуулийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмжийг дээшлүүлэхэд оршино.

Түүнчлэн, хуулийн төсөл боловсруулах, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн программ болон хууль зүй, дотоод хэргийн салбарын санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг хөгжүүлж үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтийг бий болгоно.

Дараахь 3 эрх зүйн шинэтгэл дээр туслалцаа авч, хамтран ажиллана:
  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, тэр дундаа иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах эрх зүйн орчин
  2. Төрийн өмч, төрийн өмчит компаний эрх зүйн орчныг боловсронгуй болгох эрх зүйн орчин
  3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчинг боловсронгуй болгох

ШИНЭ МЭДЭЭ