САЙН ЦАГ ИРЖ, ШИНЭ ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА
2024.02.07
Улстөр

САЙН ЦАГ ИРЖ, ШИНЭ ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА

Үе үеийн парламент болон Засгийн газар, төрийн шат шатандаа байгаа авлига хээл хахууль, хүнд сурталтай тэмцэнэ гэдэг ч өнөөгийнх шиг үр дүнд хүрсэн нь үгүй. Хэдийгээр парламент гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих ёстой ч зорилго нь зөв зүйл дээр нэг цэгт огтлолцож байгаа тул энэ удаагийн парламент эрх зүйн шинэчлэл, хуулийн орчноо хийдэл, хийрхэлгүйгээр бүрдүүлж, гүйцэтгэх засаглалаа болохгүй бүхний идээ бээрийг шахах нөхцөл, боломжоор хангаж өглөө. 

Өнөөгийн парламент том зорилготой, тодорхой шинэчлэлүүдийг хийж буйгаараа түүхэнд үлдэнэ. Харин зорилгоо биелүүлж, шинэчлэлүүдийг хийхэд том зүрхтэй гишүүдийн манлайлал хэрэгтэй. Монголын төрд, тэр дундаа хууль зүйн салбартаа мэргэшсэн, туршлагатай, нүх сүвийг нь сайн муутай нь мэдэх хүн бол Б.Энхбаяр.

“Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэж 76-ын танхимд орж ирсэн тэрээр хулгайлагдсан хуулийн зүйл, заалтын хор уршгийг засах, дахин хулгайлуулахгүй байхын төлөө хуулийг хуулиар нь засна гэж тод дугарсан, том зүрхтэй хүн. 

“НУУЦ”-ААР ХААЦАЙЛСАН АВЛИГЫН МАФИЙГ ИЛЧИЛЛЭЭ

Шударга ёс “хоёр нүүргүй” байж, хуулиар л тогтох ёстой. Цаашид хувь хүн биш хууль засагладаг нийгмийг цогцлоох, манлайлж оролцох нь хууль тогтоогчийн үүрэг” гэж тэрээр хэлэхдээ төрийн нууц, улсын нууц нэрээр тамга дарж, ард түмнээс нууж, хувийн эрх ашгаа дэмжсэн шийдвэр гаргадаг байдлыг илчилсэн нь Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг НУУЦ байсныг ил болгон, Монголын парламентын түүхэнд анх удаа нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулсан. Энэ бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улсад тогтсон улс төр, бизнес, банк санхүү, хууль хяналт гэсэн схемээр авлигын мафийн үнэн нүүр царайг илчилж чадсан. 

Ард түмний нэхэлд хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэггүй аж. Үүний баталгаа нь 2023 оны 12 сард Б.Энхбаяраар ахлуулсан Хянан шалгах түр хороо Нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулж, дахин нэг “шударга ёсны цөмийн бөмбөг” дэлбэлэн, шударга ёсыг тогтоож, хулгай луйврыг таслан зогсоон, хариуцлага тооцох, ард түмний өмч байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн зүй зохистой ашиглах, эзэн нь болсон ард түмний амьдрал ахуйг сайжруулах, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай дараа дараагийн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх, сонсголыг зохион байгууллаа. 

Б.Энхбаяр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

Энд аль нэг намчирхал, ямар нэг дарга, цэргийн хаацайлал байхгүйгээр асуудал илчлэгдэнэ. Авлигачдын үнэн нүүр царайг ил болгоно. УИХ-д яригдаж олон удаа асуугдсан жинхэнэ хулгайч илчлэгдэнэ.

ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ НЬ: 

  • ШУДАРГА ЁСНЫ, 
  • ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН, 
  • ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН, 
  • ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ СУУРЬ 

Монголчууд өнөөдөр нийгмийн бүхий л систем хэнийг ч алагчлахгүй шударга үйлчилж, иргэн бүр эрх тэгш байхын хүсэл нь сүүлийн 20 гаруй жилийн авлигын хулгай илчлэгдэхийн цагт улам оргилж байна. Шударга ёсны төлөөх тэмцэл нь өөрийнхөө болон бусдын эрхийн төлөөх тасралтгүй, төгсгөл байхгүй тэмцэлээр үргэлжилсээр...

Иймд шударга хуулийн дор амьдрах эрх тэгшийн утга учрыг хянаж, хангаж байдаг нь шүүх юм. Шүүхийн шинэчлэлийг эхлүүлэх төрийн тэргүүний улс төрийн манлайллыг Б.Энхбаяр гишүүн үргэлжлүүлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг ахлан батлуулсан нь шударга шүүхийн төлөөх хуулийн шинэчлэл болсон. “Хүн биш хууль засаглах ёстой.” гэсэн нь хуурай үг биш, бодит үйлдэл гэдгийг үүгээр харуулсан. 

БАТТӨМӨРИЙН ЭНХБАЯР ГЭХ АВТОРТАЙ ХУУЛИУД УЛАМ НЭМЭГДСЭЭР…

Онолын хувьд ТӨР хэмээх нь хийсвэр ойлголт хэдий ч ард түмнээс эхтэй, ард түмнээс үүсэлтэй зүйл. Төр нь байгуулсан ард түмнээсээ тусдаа, салангидаар өөртөө өмчтэй байх юм шиг агуулгатай “төрийн өмч” гэх нэршилээр төрөөс, төрийн өмчөөс хулгай хийгчдийг  таслан зогсоохын тулд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг Хууль болгон батлуулсан. 

Мөн Төрийн хэмнэлтийн хуулиар төрийн өмчийн компаниудыг олон нийтийн хяналтанд шилжүүлэх эхний улыг дэвсэж, төрөөс идсэн олон хулгайг ил болгосон. Энэ мэт Монголын төрд үүссэн шударга бус байдал, авлига хээл хахуулийн буглааны идээ бээрийг шахаж ил болгож буй нь САЙН ЦАГИЙН ЭХЛЭЛ болж байна. 

Мууг илчилж, дахин гарахгүй байх нүх сүвийг бөглөж, ирээдүй үедээ цагаан жим татуулах нь өнөө цагийн бидний хамтын үүрэг.

Цахим засаглалын ойлголт цаасан дээр биш бодит ажил болж, Бүртгэлийн багц хуулийг амилуулж, төрийн үйлчилгээг иргэдийн гар утсанд оруулах суурь ажлыг мөн Б.Энхбаяр хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхдаа хийсэн. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр, альч сум, баг, цаашлаад дэлхийн аль ч өнцгөөс E-mongolia платформ ашиглан төрийн үйлчилгээг төвөггүй авчихдаг болсон. Үүгээр зогсохгүй ЖДҮ-гийн луйвар, хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд ард түмний нүднээс далд байсан олон мэдээлэл ил болж төрийн хулгайтай хуулийн аргаар тэмцсэн бодит үйлдэл болсон.

 

Б.Энхбаярыг “УИХ-ын гишүүн, хууль тогтоогч байж газрын асуудал руу орж жижгэрлээ” гэж багагүй шүүмжлэл явдаг. Учир нь түүний сонгогдсон тойрог /Баянзүрх дүүрэг/ хотын төв хэсэг болоод ч тэрүү дан атаманууд хамаг газрыг нь авчихаад, ардын хүүхэд сурах төрийн сургууль, цэцэрлэг барих ч газаргүй болгочихсон байсан. Газартай холбогдож жижгэрсэн бас нэг шалтгаан нь сүүлийн 2 орчим жил зүрхээ базлуулан ярьж, судалсан орон сууцны доорх газрыг нь орон сууц өмчлөгчдөд нь эзэмшүүлэх ажил юм.

Газар ба орон сууцны бүртгэлийг салгасан. Учир нь газрыг мэдэх гэсэн нэг сайд дарга, орон сууцыг мэдэх гэсэн нэг сайд даргын авлигач, өөрөө мэддэг байх шунал тачаалаас үүдсэн. Гор нь 20 жил үргэлжилж улсаараа хохирлоо. Таны өмч хөрөнгийг баталгаажуулах нь Төрийн үүрэг тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг УИХ-аар батлахад голлон оролцсон юм. Газар, үл хөдлөх, хөдлөх, биет бус бүх хөрөнгийг бодитой үнэлэх замаар төрд өндөр үнэлж шахаа хийдэг, эсхүл төрийн өмчийг хямд үнэлж хулгай хийдэг явдлыг халах шинэтгэлийг хийсэн юм. 

Б.Энхбаяр Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхдаа 23 хуулийн төслийг боловсруулан батлуулж байсныг тухайн үеийн салбарын сайд нь онцолж байсан бол УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэнээсээ хойш нийт 26 хуулийн төслийг санаачилж, ажлын хэсгийг ахалсан болон гишүүнээр ажиллаж, тэдгээрээс 12 хуулийг нь батлуулаад байна. Өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хаших чадамж, туршлага, мэдлэгтэйг үнэлэн Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн кабинетэд хууль зүйн салбараа Б.Энхбаярт итгэн атгуулаад байна.

 

ШИНЭ МЭДЭЭ