МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.22
Улстөр

Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.21/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Идэрбат:

"Сонгуулийн томсгосон, бүсчилсэн тойрог бол улс орноо бодсон зөв бодлого гэж бодож байна, дэмжиж байгаа. Сонгууль будилаангүй явах, сонгуулийн дүнг улс төрийн намууд, сонгогчид хүлээн зөвшөөрөхөд гол хүчин зүйл бол сонгуулийн санал хураалтыг тоолох тоног, төхөөрөмжийн асуудал. Энэ дээр new image cast гэдэг санал тоолох төхөөрөмж ашигласан гээд дурдсан байна. Энэ маань нөгөө бид нарын ашиглаж байсан төхөөрөмж байна уу, өөр төхөөрөмж үү, доторх программ хангамж нь өөр зүйл байгаа юу, байхгүй юу? Бид энийгээ бас зөв талдаа гаргаж, зөв ойлголтыг өгөхгүй бол сонгуульд амжилтгүй оролцсон хүнийг гомдоох шалтгаан болчих гээд байдаг сөрөг тал, хардлага байдаг тэгэхдээ өнгөрсөн хугацааны олон шатны сонгуулийг харахад 50 хувийг очоод тоолж л байсан, сонголтоор тоолж л байсан зөрдөггүй л юм байна лээ тэгэхдээ шинэ зүй орж ирж байгаа гэдэгт хардлага байх вий тэр тал дээр туршилт, улс төрийн намынхан, иргэний нийгмийн байгууллагын оролцсон юмнууд хийж таниулах ийм төлөвлөгөө СЕХ-д байгаа юу?  

Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр нэг асуудал байгаа. Энэ сонгуулийн хэсгийн хороонуудыг олонх болгох нэг асуудал, нөгөө тал даа нэг хэсгийн хороон дээр 2 саналын хуудас уншдаг машин байхад нэг хурууны хээний төхөөрөмж байгаад байдаг, хурууны хээ нь гацдаг,  уншдаггүй ямар нэгэн байдлаар эвдрэл, гэмтэл гардаг. Ийм зүйл гараад байдаг юм байна лээ, саналын хуудасны машин уншихад бэлэн байгаад байдаг, хурууны хээн дээр гацчихдаг тэгээд оочир үүсээд байдаг, сонгуулийн хэсгийн хорооны гадаа бөөн оочир болдог ялангуяа 22:00 цаг дөхөөд ирэхээр ийм байдал гардаг тэгэхээр энэ техникийн бэлэн байдлыг хангахад улсын бүртгэлийн хурууны хээ уншдаг машин чинь чухал юм байна лээ шүү амьдрал дээр харахад, тэрийг уншуулаагүйгээр саналын хуудас өгч болохгүй тэрэн дээр гацчихдаг ийм байдал үүсээд байдаг.

Тэгэхээр саналын машин хэд байна тэрэнтэйгээ адилхан хурууны хээ уншигчаа байлгамаар ард нь дахиад ачаалал авдаг, эвдэрдэг тул нөөц юмнууд байна уу, үгүй юу? Ингэж олон нэр дэвшигчийг дугуйлна, пропорционалийг дугуйлна гээд нэг сонгогчдод зарцуулах хугацаа нэлээн урт болоод байгаа учраас энэ тал дээр улсын бүртгэл ямар бэлтгэл бэлэн байдал хангаад байна вэ? Сонгуулийн дүн бол туйлын чухал."  

Түүний асуултад, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Дэлгэрсайхан хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ