МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.01
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?

УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн /2023-12-01/ хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Өнгөрсөн долоо хоногт Б.Бат-Эрдэнэ гишүүн бидний хувьд бас орон нутагтаа ажилласан. Нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж мэдэрч явлаа, олон хүндрэлүүд гарч байна, цаг агаарын нөхцөл байдал, шатахуунтай холбоотой асуудлыг гишүүн болгон ярьж байна би эндээс нэг зүйлийг давхардуулахгүйгээр тодруулахад шатахуунтай холбоотой 7,8 хоногийн асуудал гарахад хэнийх нь ч үгэнд итгэх ээ байлаа, нийлүүлэлт нь хэвий ч юм шиг, хэвийн бус ч юм шиг, хоригт орсон ч юм шиг, ороогүй ч юм шиг бужигнаж бужигнаж одоо л харин нэг жоохон цэгцтэй ойлголтууд өгч байна.

Эдийн засгийн сайд хойшоо явах гэж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг энэ олон бужигнаа дундаас нэг аюултай юм гараад ирж байна. Хэрвээ нийлүүлэлт нь хэвийн байгаа бол үнэ нь яагаад өсөх юм, 3700 байсан түлш одоо 4500-аар арай гэж олдож байна тэгэхээр үнэ ер нь яах юм бэ? Нийлүүлэлт хэвийн байгаа юм бол, хориг нь цуцлагдаж байгаа юм бол үнэ ингээд өсөх юм уу, эргээд буух уу?

Махны борлуулалт дээр ХААЯ-ыг сайн ажиллаж байгаа гэж хэлэх гээд байна 70 мянган гэдэг чинь амархан тоо биш түүхий махаараа яривал энэ чинь бараг 100 гаруй мянга болох юм байна тэр квотыг нь цуцалчихсан байна тэр квот гэж хүнд суртлын юм байж тэр механизмуудыг маш богинохон олгосон байна энэ бол сайн үзүүлэлт. Мал эмнэлгийн даргын яриан дээрээс, дахиад хүсэлтүүд ирээд байгаа гэж байна шүү дээ энэ хүсэлтүүдийг хангахад хаанаа, ямар гацаа байгаа юм бол оо энийг нь хурдхан шиг гаргахгүй бол бойлчихсон махаа нийлүүлэхгүй бол өнөтэй өвлийнх шиг хэвийн нийлүүлэлт явахгүй нь ээ энийг бол малчид маш ихээр ярьж байна. Хивгийг монгол улс экспортлох юм уу, 22 мянга байсан хивэг 30 мянга болчихлоо гэж байна ингээд үнэ нь өсөх юм уу? эрэлт багасаад нийлүүлэлт нь гүйцэхээ болиод үнэ өсөх зарчмаараа яваад байгаа юм уу эсвэл зохиомол үнэ үүсгээд байгаа юм уу? энэ дээр ХААЯ ямар бодлоготой байна вэ?

Улсын онцгой комисс сануулга өгөөд газар тариалантай танилцаад явж байна, асуудлыг нь зарим газар шийдээд өгч байх шиг байна ер нь бид нар энэ гамшгийн эсрэг ялангуяа өвөлжилт, хаваржилтын эсрэг менежментээ өөрчлөхгүй бол ирэх жил ч гэсэн ийм юм яриад сууж байж магадгүй ээ. ХАА-н салбар тэр дундаа МАА-н салбар өвөлжилт, хаваржилтыг гарц багатай даван туулахад малчдын өөрсдийнх нь оролцоог дэмжсэн ийм зүйлүүдийг цогцоор нь авч үзэж газрын хууль дээрээ ч гэсэн энэ талынх нь зүйлийг нээж өгөх бололцоог нь гаргаж өгмөөр санагдсан юм. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар, Хужхан гэдэг хоёр бригад төрийн нэрийн газар дээрээ 100 гад 30,40 үүлээ нийлж тариад л 300,400 боодлыг нэг айл аваад л байх жишээний тэгтэл одоо хууль эрх зүйн хүрээнд энэ маш хязгаарлагдмал байна тэгээд энэнээс авхуулаад л өвөлжилтийн бэлтгэлийг давж туулахгүй бол болохгүй нь ээ.

Сумын нөөц гэдэг зүйл гаргадаг аа би сая сумдаар явж байхад нэг сумын нөөцийг асуусан байх ёстой нөөц нь 1000 боодол, малчин айл нь хэд үү, 1000 малчин айлтай, малын тоо хэд үү, 433 мянган малтай тэгэхээр энийг нөөц гэж үзэх үү?

Түүний асуултад, ХХААХҮСайд Х.Болорчулуун, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ