2023.12.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАГА АНГИЙН БҮХ СУРАГЧ EDUTEN ПЛАТФОРМООР МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙГ СУДАЛНА
Финландын Турку их сургуулийн дэргэдэх "Eduten" дижитал боловсролын компанийн гүйцэтгэх захирал Хенри Муриматай уулзлаа.
Монгол улсад 2022-2023 оны хичээлийн жилд Eduten математикийн хичээлийн цахим платформыг туршилтаар нэвтрүүлж, 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдсан.
Туршилтын үр дүн сайн байсан учраас 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 3-4 дүгээр ангийн сурагчид судалж байна. Ирэх хичээлийн жилд бага ангийн буюу 1-5 дугаар ангийн нийт сурагч энэ платформын тусламжтайгаар математикийн хичээлийг судлах юм.
Боловсролоор тэргүүлэгч Финланд улсын сурагчид энэ платформын тусламжтайгаар тоглонгоо тоо бодож сурдаг. Eduten ашигласнаар тоо бодох дур сонирхол нэмэгдэж, сурагчдын хурд сайжирч байгаа юм. Өмнө нь хичээлийн 40 минутад сурагчид 3-5 бодлого боддог байсан бол өнөөдөр 50 бодлого боддог болсон.
Цаашид Турку их сургуультай хамтран багш, судлаач солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өнөөдрийн уулзалтын үеэр ярилцлаа. Мөн МУБИС-ийн хөтөлбөрийн шинэчлэлийг хамтран эхлүүлэх, боловсролын технологийн сургалтыг нэвтрүүлэх чиглэлээр ч яриа хэлэлцээ эхэлж байна.